Гадаад мэдээДЭЛХИЙ

Алтны үнэ сүүлийн хоёр сард анх удаа долоо хоногийн турш унах гэж байна

Алтны үнэ энэ долоо хоногоос өмнө  есөн долоо хоног дараалж өссөн юм. Тэгвэл тус үнэт металлын ханш энэ долоо хоногт унаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн арван долоо хоногт анх удаа үнэ нь унасан долоо хоног болох гэж байна. 

АНУ-ын инфляц есдүгээр сард таамаглаж байснаар бага гарсан юм. Ингэснээр Холбооны нөөцийн сан бодлогын хүү бууруулна гэсэн хүлээлттэй хөрөнгө оруулагчдын таамаглалыг улам бэхжүүлжээ. Бодлогын хүү буурснаар ам.доллароос бусад эрсдэл багатай капиталын эрэлт нэмэгддэг. Тэгсэн ч гэсэн алтны үнэ буурчээ. Даваа гарагт /2025.10.20/ унц алтны үнэ 4,381.21 ам.доллар хүрж рекорд тогтоосон. Тэр өдрөөс хойш алтны үнэ унаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Алтны ханш түүхэндээ унаж дампууруулаж байгаагүй тиймээс айлтгүй

Баяр
Баяр

Энэ бол түр зуурынх дахиж зөндөө өснө хэдхэн жилийн дараа 8000 хүрнэ гэсэн прогноз бгаа! Манай тэнэгүүд МБд бгаагаа зарчихвийдээ!

Холбоотой мэдээ

Back to top button