Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Зүүн Өмнөд Азид айлчилж газрын ховор металлын гэрээ зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зүүн Өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Малайз улсад ням гарагт /2025.10.26/ айлчилсан юм. Тэрбээр дээд хэмжээний уулзалтын өмнө Зүүн Өмнөд Азийн дөрвөн түнш улстай худалдаа, газрын ховор металлын гэрээ зурсан байна. АНУ-тай худалдааны дайн хурцадсан тул БНХАУ газрын ховор металлын экспортдоо хориг тавьсан байгаа билээ.

БНХАУ бол газрын ховор металлын салбарт ноёрхдог орон. Тус улс газрын ховор металлын боловсруулалт, олборлолтын ихэнхийг хийдэг. Газрын ховор металлыг хагас дамжуулагч микрочип бүтээхэд ашигладаг тул орчин цагийн технологийн үйлдвэрлэлд өргөн ашигладаг юм.

Трамп ням гарагт чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах тал дээр хамтран ажиллах гэрээг Тайланд, Малайзтай хийсэн байна. Мөн тэрбээр Малайз, Камбож, Тайланд, Вьетнамтай худалдааны гэрээ зуржээ. Тохиролцооны дагуу тэрхүү дөрвөн улс худалдааны сайдыг арилгаж, АНУ-ын янз бүрийн бүтээгдэхүүнд зах зээлийн давуу эрх олгохоо амласан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хурандаа
Хурандаа

М�##�айзад ямар ч ховор элемёнт байхгүй

Зочин
Зочин

"...тэрхүү дөрвөн улс худ�##�дааны сайдыг арилгаж..." Орчуулагч Буяндорж оо энийг яг юу гэж ойлгох уу? Орчуулга гэж арай дэндүү юу? ха ха

Холбоотой мэдээ

Back to top button