Кремль: Путин, Трампын уулзалтыг цуцлах талаар ярих буруу
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ Путинтэй хий дэмий уулзмааргүй байна гэж Будапештэд хийх байсан хэлэлцээгээ цуцалсан. Барууны хэвлэлүүд мэдээлснээр Путин Украинд нэн даруй гал зогсоохоос татгалзсан тул Трамп уулзалтаа цуцалсан юм.
Тэгвэл Кремль ням гарагт /2025.10.26/ мэдэгдэл хийхдээ Трамп, Путин хоёрын уулзалтыг цуцлах талаар ярих буруу гэжээ. Гэхдээ тус уулзалтын бэлтгэл ажлыг хийх шаардлагатай хэмээсэн байна. Уулзалтыг цуцалсан гэж Цагаан ордон мэдээлсэн ч Кремль цуцлаагүй, бэлтгэж ажил хийж байгаа мэт зүйл ярьж буй.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч нар зүгээр л уулзахын төлөө уулзаж болохгүй. Зүгээр л цагаа хий дэмий үрж болохгүй, энэ талаар тэд нээлттэй байгаа. Ийм учраас тэд Лавров, Рубио нарт уулзалтад бэлтгэхийг даалгасан. Энэ үйл явц төвөгтэй” гэж хэлжээ.
Песков мөн АНУ ОХУ-ын Лукойл, Роснефть компанид хориг тавьсан тал дээр мэдэгдэл хийсэн юм. Энэхүү алхам нь нөхөрсөг бус үйлдэл ч гэсэн ОХУ бүх улстай нөхөрсөг харилцаа үүсгэхийг зорьдог гэжээ. Үүнд АНУ ч гэсэн орно гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.