Сүүлийн таван ХЗДХ-ийн сайдаас Л.Мөнхбаатар хамгийн бага буюу 129 хоног ажиллаж, суудлаасаа буужээ
Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар танилцуулсан. Анх есдүгээр сарын 30-ны өдөр "Нүүрсний хулгайтай тэмцэх" зорилгоор Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн. Даруй Ерөнхийлөгч У.Хүрэлхүсэд ч танилцуулсан билээ.
Тэгвэл сүүлийн таван ХЗДХ сайд нар хэдэн хоног ажилласан, тухайн үед Ерөнхий сайдаар хэн ажиллаж байсныг хүргэе.
Ц.Нямдорж. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХЗДХ-ийн сайдаар томилогдож 2020 оны долоодугаар сарын 10-нд үүрэгт ажлаа өгсөн. Түүний хувьд 1992 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож, хоёр ч удаа ХЗДХ-ийн сайдаар томилогдож байжээ. Хамгийн сүүлд ХЗДХ-ийн сайд хийсэн хоногийн тооцоолж үзвэл 994 хоног. 2020 оны долоодугаар сард Х.Нямбаатарт ажлаа өгсөн. Тухайн үеийн Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байсан.
Х.Нямбаатар. 2020 оны долоодугаар сарын 10-ны өдөр ХЗДХ-ийн сайдаар томилогдож, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа өгсөн. Улмаар түүнийг Хотын даргаар томилж одоог хүртэл ажиллаж буй. ХЗДХ-ийн сайдаар ажилласан хоногийг тооцоолж үзвэл 1182. Тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.
Б.Энхбаяр. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сайдаар томилогдсон. 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр О.Алтангэрэлд үүрэгт ажлаа өгсөн. ХЗДХ-ийн сайдаар ажилласан хоног 279. Тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.
О.Алтангэрэл. 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр ХЗДХ-ийн сайдаар томилогдож, 2025 оны зургаадугаар сарын 18-нд ажлаа өгсөн. Сайдаар ажилласан хоногийг тооцоолж үзвэл 343. Тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.
Л.Мөнхбаатар. 2025 оны зургаадугаар сарын 18-ны өдөр сайдаар томилогдож, 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр ажлаа өгсөн. Сайдаар ажилласан хоног 129. Ерөнхий сайдаар Г.Занданшатар ажиллаж буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо Энхбаярыг 14 хоног ажиллуулаад буулга, хөөрчихсөн гар
Ц, Нямдорж төрийн өндөрлөгт байхдаа Монгол улсын хэдэн ДЦС-д , УБ Эрдэнэт үйлдвэр зэрэг газруудад өөрийн Увсын нөхдүүдийг тавьж хэдэн их наядын хулгай луйвар, тендер хийсэн жинхэнэ эрүүгийн гэмт хэрэгтэн хүн шүү дээ!!! Увсынхан хулгайч гэдэг эртний үг үнэн юм билээ!!!
Мэнгэт Нямдорж 2017-2020 онд ХЗДХЯ ажиллаж байгаад 2020онд Нямбаатарт хүлээлгэн өгч энэ үед epөнхий сайд У.Хүрэлсүх байж өнөөдөр 2025оны 10-р сарын 27 н болоод байна. У.Хүрэлсүх төрийн тэргүүн болчихсон явж байдаг.
Мэнгэт Нямдоржийн хүчингийн хэрэгтэй Нямбаатар ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүх нар Хятадын тагнуулчин Нацагийн Багабандитай хамтарч ардчиллын хөдөлгөөний тэргүүн С.Зориг агсны амь биеийг Булган (Цагаан Хун)нар хөнөөсөнд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Эдгээр хүмүүсийн хийсэн хэрэг зөвхөн ард түмэнд мэдэгдсэн нь энэ.
Ард түмэнд мэдэгдээгүй маш олон эрүүгийн хэрэг байгаа....
Хэн нь ч гарсан улс эх орон ард түмэнд ямар ч хэрэггүй хоолны сав хулгайч луйварчид даа ялангуяа хамгийн ядуу нь бөгөөд хамгийн холион бантан хутгагч нь нар сар гэрэлтсэн амбаарт амьдрагч нямдорж байхаа хичнээн ч удаа энэ албыг хашиж өөотөө л ашиг хайсан байхдаа
МАН -АН мафиуудын гал хамгаалагчид!! Ккк Эднээс шудрага юм горидсоны хэрэггүй гэдгийг яруу тодоор харуулсан хүмүүс бн!!! Алтангэрэл нь арай гайгүй байсан байж магадгүй!!!
Нямаа буюу Ням-тангууд бол юу ч хийгээгүй ээ
Эхний 2 бол улс орноо сүйрэх хэмжээнд аваачсан энэ 2 шудрага бсан бол хулгайч луйварчид үр хүүхдүүд нь ингэж ялзарахгүй эх орон минь ядуу биш Катар Куйвет шиг л болох байлаа