Абэ Шинзо агсныг хөнөөсөн этгээдийн шүүх хурал өнөөдөр эхэлнэ
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Яамагами Тэцүяагийн шүүх хурал өнөөдөр /2025.10.28/ эхлэх гэж байна. Японы ерөнхий сайдаар хамгийн удаа ажилласан Абэг буудаж хөнөөсөн хэрэг тус улсыг цочирдуулсан. Галт зэвсэг болон улс төрийн гэмт хэргийн тохиолдол Японд маш бага гардаг.
Хэрэг 2022 оны долоодугаар сард гарч, 45 настай Яамагамиг цагдаа нар газар дээр нь баривчилсан юм. Тухайн үед Абэ Нара хотод сонгуулийн кампанит ажил хийж байсан. Яамагами гар хийцийн буугаар түүнийг буудсан гэж буруутгагдаж байгаа.
Яамагами Абэг Эв нэгдлийн сүмийг сурталчилсан гэж буруутгасан юм. Тэрхүү сүмд ээж нь 100 сая иен (2.3 тэрбум төгрөг) хандивласан тул Яамагами Эв нэгдлийн сүмд өш хонзон санасан байна. Өнөөдрийн шүүх хурал дууссаны дараа 17 удаа сонсгол явуулж, ирэх жилийн нэгдүгээр сарын 21-нд шүүх шийдвэр гаргах товтой байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud