Зеленский: Украины цохилт ОХУ-ын газрын тос боловсруулах чадамжийг 20 хувиар бууруулсан
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудаас өгсөн тагнуулын мэдээллийг иш татан хэлэхдээ, Украины агаарын цохилт ОХУ-ын газрын тос боловсруулах чадамжийг 20 хувиар бууруулсан гэжээ. ОХУ-ын газар нутгийн гүнд өгсөн цохилтуудын 90 гаруй хувийг нь Украинд үйлдвэрлэсэн алсын зайны зэвсгээр гүйцэтгэсэн гэж тэр хэлсэн байна.
Тэдгээр зэвсгүүдээ илүү олон тоогоор үйлдвэрлэхийн тулд гадаадын орнуудаас нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэдгийг Зеленский онцолсон байна. Газрын тосны экспорт нь ОХУ-ын засгийн газрын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Европын холбоо болон АНУ Москвагийн газрын тос, байгалийн хийн экспортоос олдог орлогыг бууруулах зорилготой хориг арга хэмжээ авсан. Тэр хориг нь томоохон амжилт олсон зүйл байхгүй. Харин ОХУ-ын газрын тосны экспортод хамгийн их сөрөг нөлөө үзүүлж чадаж буй нь Украины өгч буй агаарын цохилт боллоо.
Одоогийн байдлаар ОХУ-аас хамгийн их хэмжээгээр газрын тос худалдан авдаг хоёр орон нь БНХАУ, Энэтхэг хоёр юм. Зеленский хэлэхдээ Энэтхэг ОХУ-аас импортолдог газрын тосныхоо хэмжээг бууруулна гэдгээ бүх байдлаар илэрхийлсэн гэжээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51% бууруул, бас цахилгаангүй болго.
энэ гөлөгнөөс болж бензингүй боллоо. удахгүй европ энэнээс болж бутарна