Гишүүний бүрэн эрхийн дор "нуугдах" хуулийн төслийн санал хураалтад МАН-ынхан орж ирээгүй тул маргааш руу татав
Мөнгө угаасан хэргээр АТГ-т шалгагдаж буй С.Ганбаатар “УИХ-ын гишүүнийг 4 жил шалгаж болохгүй” гэх саналыг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж, эхэлсэн.
Тус саналыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15, 16-ны өдрийн хурлаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн байдаг. Улмаар өнөөдрийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв. Гэсэн ч С.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийн санал хураалтад МАН-ынхан орж ирээгүй тул маргааш болгож хойшлууллаа.
С.Ганбаатар,
- УИХ-ын тухай хуулийн 45.2.2-т заасан "Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан",
- 45.2.3-т заасан "Гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 29.2 дэхь хэсгийн "УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиараа хамгаална" гэснийг мөн зүйлийн 3 дахь хэсгийн "УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эргүүлэн татах үндэслэл болно" гэснийг тус тус зөрчиж байна гэж үзжээ.
Нэг үгээр хэлбэл С.Ганбаатар парламентын гишүүний бүрэн эрхээр далимдуулж "өөрийгөө болон бусад УИХ-ын гишүүд"-ийг хуулийн байгууллагаар шалгуулахгүй байх ашиг сонирхол нь энэ хуулийн төслөөс нь харагдаж байна.
Хэрэв УИХ-ын нэрийн өмнөөс түүний саналыг дэмжиж, ҮХЦ-д санал гаргавал парламентын дархлаа хэрхэн харагдах бол. Угтаа хэрэгт холбогдсон хэн ч бай хуулийн байгууллагад шалгуулах ёс зүйтэй байх учиртай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хулгайч харагдах царайнаас илт бна шүү ннэ новшд үнэн юм байхгүй гөлийчхээд байгаа царайг нь ноьш гэж
ГАНБААТАР АМАРБАЯСАГЛАН ХОЁР ШОРОН ГАЛ ХАМ БОЛОХГҮЙ ЮУ ДАА.ТАХИР СОЁОТ ХАВЦАА Л ОЧИХ БАЙХАА ГЯНДАНГАА ДАВЧУУЛ ОНЦГОЙ ЧАНГА ГЭЭЛ ЧААНА ДАА.
Ийм мэдрэлийн өвчтэй юмнууд энэ танхимд нилээн хэд бий шүү !!!