Хахууль авах, мөнгө угаах хэрэгт холбогдсон М.Ганболдыг 1 сар цагдан хорилоо
 
						ТЕГ-аас /2025.10.23/-ны өдөр Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гүйцэтгэх ажиллагааны хүрээнд байр болон автомашинд нь нэгжлэг хийж, цагдан хориод байгаа тухай бид мэдээлсэн.
Нэгжлэгээр их хэмжээний мөнгө, олон тооны үл хөдлөх хөрөнгө, автомашин эзэмшиж байсан нь тогтоогдсон байдаг. Тухайлбал,
Хангамжийн менежер Д.Амартүвшин,
Хангамжийн менежер Б.Сэржмаа,
Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй,
Баяжуулахын дарга М.Ганболд нарт нэгжлэг хийсэн юм .
Улмаар Хангамжийн менежер Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг зургаа хоногийн өмнө цагдан хорьсноор, нэр холбогдсон Б.Сэржмаа, М.Ганболд нар гадуур шалгагдаж байсан.
Тэгвэл өчигдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Баяжуулахын дарга М.Ганболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Прокуророос, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нь “...гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...”гэх үндэслэлээр цагдан хорих хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн байна.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.