Д.Амарбаясгалан АТГ-т ирэхгүй байгаа тул прокурорын дуудан ирүүлэх хуудас хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь хүргүүлээд байна.
Сэжигтэн Д.Амарбаясгалан нь Авлигатай тэмцэх газарт одоог хүртэл хүрэлцэн ирэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэх заалт хэрэгжих боломжгүй нөхцөлийг бий болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна.
Эх сурвалж: АТГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь төрд гарсан бүхэн хулгайч ёкөөсөө эхлээд ойлгомжтой яанадаа монгол сүйрчээ
Хотгор шанагын хулгайчаа барьж хорь
Новшыг албан ирүүлж шалгаад шоронд хийн төрөөс зайлуул!
Дамарбаясгалан дамарджээ их л айдас хүйдэс мэдрэгддэг байсан но ихтэй болоод тэгж
Дээд албан тушаалтнууд нь шүүхийг үл тоож байхад доод ард иргэд мөн л дууриана шүү дээ!!! Шууд цагдан хориоч, муу новшийг!!
Шалгуулна гэж УИХ-ын даргаас чөлөөлөгдөө биз дээ. Шалгая гээд дуудаад байгаа юм биш үү. Дуудсан цагт нь очооч.
Намайг нэг ч хуулийн байгууллага дуудуугүй..надтай ярь гээд хуцаад байсан лалар очоод жангаа хүртээ ч...
Нөгөө гэмгүй гээд л бүлтрээд байсан новш яагаад очихгүй байна. Гэмтэй болоод л уу
Гэмт хүн яана гэдэг билээ
Яасан их хүнд сурталтай новш вэ оймстой хөлий нь гозолзуулаад аваад яваач юунаас нь жийрхээд байгайн
Иргэн ингэсэн бол яаж дарамталж бгаа болоо. Их мөнгөтэй хүнд хууль гууль
Сэжигтэн сэжигтэй л байнадаа
Жирийн иргэнийг бол шууд чихдээл аваад явдаг орон доо. Бүдүүн хулгайчаас жаахан шийрэгнээд байна уу.
Гэм буруугүйибол хурдан очоод л шалгуулж үнэн мөнөө ард түмэнд харуулчихмаар ...аргагүй л гэмтэй болохоороо бултаж булзаад бна даа
Хулгай хийхдээ айж ичээгүй байж хулгайгаа шалгуулахад юунд нь айдаг юм бэ дээ гэмтэй болоод гэдийж байгаа биз гэмгүй бол гуйлгах биш гүйж очоод л шалгуулна биздээ ноотой гэдэгт эргэлзэх юм алга