Top StoriesЭРЭН СУРВАЛЖЛАХ

"Оюутолгой"-н Д.Амартүвшинг сулласан шүүгч Б.Халиун ₮94 саяын орлоготой, ₮944 саяын орон сууцтай

ТЕГ-ын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-наас саатуулагдсан Д.Амартүвшинг өчигдөр шүүхээс сулласан. Түүний хоёр өмгөөлөгч аравдугаар сарын 24-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргасныг өчигдөр /2025-10-30/ хангаж шийдвэрлэжээ.

Тагнуулын Ерөнхий газраас "Оюутолгой" ХХК дээр нэгжлэг хийж, дөрвөн мэргэжилтний орон байр, автомашинаас их хэмжээний мөнгө олсон гэгдсэн. Тус дөрвөн мэргэжилтнийг нэрлэвэл,

  • Хангамжийн менежер Д.Амартүвшин, 
  • Хангамжийн менежер Б.Сэржмаа, 
  • Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй, 
  • Баяжуулахын дарга М.Ганболд нар юм.

Эргэн сануулахад, дээрх дөрвөн мэргэжилтнээс Д.Амартүвшин, Ч.Нэргүй, М.Ганболд нарыг нэг сар цагдан хорьж, Б.Сэржмааг гадуур шалгаж байсан юм.

Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун Д.Амартүвшингийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв. Ингэснээр ТЕГ-аас хийсэн ажиллагаагаар нэгжигдсэн дөрвөн этгээдийн хоёр нь гадуур шалгагдаж, хоёр нь цагдан хоригдож байна.

Тэгвэл Д.Амартүвшинг сулласан Ерөнхий шүүгч Б.Халиун гэж хэн бэ

Тэрбээр /2025-01-01/-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон байна. Өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан туршлагатай.

Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь сөхөж харвал,

  • Өөрийн орлого: 94 сая
  • Гэр бүлийн орлого: 1.4 сая
  • Хоёр нийтийн орон сууц, нэг автозогсоол, баригдаж дуусаагүй нэг орон сууцтай: 944 сая
  • 699м2 хэмжээ бүхий нэг эзэмших газартай: 6 сая
  • Хадгаламж: 3.4 сая
  • Зээл: 30 сая

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
78 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ӨӨ НЭЭРЭЭ АВИЛГАЧ ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ ТАНАЖ ЭМЧ БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЬЕ. ЗГ ЦАЛИН НЭМЭХ ЭХ ҮҮСВЭР ХАЙГААД БАЙГАА БИЗДЭЭ

АВЛИГАЧИНГ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ
АВЛИГАЧИНГ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ

ИЧИЖ амьдраач АВЛИГАЧИН минь.

avilgachin shuugch
avilgachin shuugch

yaj ch bodson tagnuul batalgaatai hudlushgui gemt hereg deer barivchilgaa yavuulj bga shd. amartuvshin gej avilgachin hulgaich odoo shorongoos garaad hamag barimtuudaa ustgana gerchuudee daramtalna

Зочин
Зочин

bolioroo shuugch avgai

Амгаа
Амгаа

Өөрийг нь барьж хорь

Зочин
Зочин

Авлига Авлига

Зочин
Зочин

Шүүгч нар төрийн толгойд гарч улс самуурсан шүү
Бүгд урвагч хулгайч Хятадыг тавьиулууд шүү
Хахууль их авч баяжсан шүүгч нарыг бүр мөсөн цэврле

Зочин
Зочин

Авилгач шүүгч.шүүхийг хуйгаар нь цэвэрлэх.буудахсан

Уншигч
Уншигч

СЭРЖМАА гэдэг эмэгтэй өмнө бас энэ хэргээр асуудал тарьж байсан тэр үедээ Менежер болоогүй байсан. Тэр ноцтой асуудлын дараа тушаал дэвшиж Менежер болсон. Оюу толгой доод албан тушаалдаа аархаж, дээрэлхэж, ялгаварлаж, бие сэтгэлзүйн дарамт үзүүлдэг болохоос дээд удирдах албан тушаалтандаа хир халдаагүй бөөцийлж хил дамнуулан тушаал дэвшүүлэн ажиллуулж, чихэнд чимэгтэй ар араасаа амар амгалан орших хөтөлбөр хэрэгжүүлж нийгмийн тархийг угааж ирсэн нууц ноёнтонгоор дүүрсэн ялзарсан гээд хэлчихмээр байгууллага шүү дээ. Жинхэнэ гадуурхал, цахим болон биет дээрэлхэл газар авсан аймаар байгууллага. Одоо энэ нөхдүүд уснаас хуурай гарна. СЭРЖМАА гэдэг айхавтар эр эм нь мэдэгдэхгүй тамхичин хүүхнээс л харахад.

Зочинзочин
Зочинзочин

Шүүгч ингэж суллаад хэрэг хуйвалдах, гадаадад зугтах бололцоог олгодог. Үүний жишээ нь. Гадаадад оргон зайлсан Сайханбилгээс эхлээд олон хүн бий. Ийм шүүгч нарыг зайлуулах цаг болсон.

Зочин
Зочин

Авилгач шүүгч. Үйлийн үр танай тэр үнэтэй орон гэрийн хаалга, хүүхэд шуухдыг андуурч тойрохгүй.

EhdЗочин
EhdЗочин

Ene jijighen huuhen yaaj ingej bayajdag um s#a

Зочин
Зочин

Шүүхийн бузрыг ухвал далай далай. Ичиж үхэцгээгээсэй шүүгч нэртэй хулгайчууд.

Зочин
Зочин

Эзэнгүй төр засагтай улсад өлөнгүүд л хаан заан мэт авирлаж байна дөө

Зочин
Зочин

Монголд яг үнэндээ Шүүгч нар зоосгүй байхыг хэн хараав. Нэг өвөө хүртэл өмгөөлөөд байсан бус уу

Зочин
Зочин

Iim abilgachin bna

зочин
зочин

Оюутолгой монгол талын оффесын ажилтан дарга нар сардаа 30,000 ам доллар цалинтай улсууд дээр нь авилга цалингаасаа давна шүү арай юмаа доллароор цалинждаг улсууд Монголын улсын шүүхийг худалдан авах бол энүүхэнд шүү дээ

Зочин
Зочин

Serjmaa ajil deer tamih tataal yavj bleeshde

Зочин
Зочин

Нотлогдоогүй хулгайг хулгайд тооцохгүй гэж үнэн шүү хахуулаа гоё хийсэн байна энэ дээдсүүд бүгд буруугүй ш дээ

Э.Итгэл
Э.Итгэл

Б.Халиун гэж нилээн хүнд гар уу үгүй юү.

Зочин
Зочин

Зургаан байртай МУИС-ийн Гомбобаатарын дэргэд бол хоосон л амьтан байна.

Монгол
Монгол

Энэ хогын авилгач шүүгч нар Авилгыг утгаар нь хөхүүлэн дэмжиж бгаа новшнууд.Бас дээр нь тамтаггүй өндөр цалинтай

Цэнгэл
Цэнгэл

Сэтгүүлч ононд амжилт хүсэе..бүү шантараарай..авилгаггүи ирээдүй та бидны хоич үед маш чухал.

Зочин
Зочин

Шудрага бус шүүгчид сөнөтүгэй

Зочин
Зочин

Шүүгч прокуророор барьж хорь

Зочин
Зочин

За хадгаламж нь 103.4 сая болох нь гэсэн үг үү.

Нандиа
Нандиа

Өмгөөлөгч мөнгөөр өмгөөлдөг их л мөнгө өгч дэ

Зочин
Зочин

Ийм байвал шүүх гэж байгаад яадын

Уншиг
Уншиг

Хулгайчдыг өөгшүүлээд хэтэрхий зөөлөн хандаж байгаа нь онцгүй

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidol devesger

Иргэн
Иргэн

Монгол улсын хууль хяналтын байгууллагынхан авилагчин гэхээсээ илүү Монгол улсын төрийн эрхийг барьж байгаа МАН - Монгол улсыг бүхэлд нь авилга хулгай дээрмийн орон болгож байгаа шүү иргэдээ сонор сэрэмжтэй байлдаа!!! МАН бодлогоор Монгол улсыг сүйрүүлэж бнаа!!! Сэрцгээ

Архангай
Архангай

Авилгачдыг сулладаг иймэрхүү хуулийн нэр барьсан шүүгч нар эх орны дайснууд. Худлаа шүүгчийн бүрэн эрх халдашгүй байх нэр энээ тэрээ дор нуугдсан урвагч

Битүү шөлзочинзочзочинин
Битүү шөлзочинзочзочинин

Авилага авсан нь гарцаагүй яаж хөрөнгөжсөнийг нь үалга

нара
нара

АТГ шүүгчдтйг шалгаач !!!!!!

Одоо томчуудад танигдсан албан тушаалт ахина шийтг
Одоо томчуудад танигдсан албан тушаалт ахина шийтг

Зочин

Зочин
Зочин

Авилгачдын бүх хөрөнгийг хурааж буудахгүй бол ингэж байгаа юм Тагнуулын байгууллага энэ шүүгч дээр ажиллагаагаа явуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Эднийг яаж ч чадахгүй

Su batbold
Su batbold

Худалдагсан янхан байж

Irgen
Irgen

Tvrii hah Pologtoj vh zaa chi

Зочин
Зочин

Авилгачин жингэр

Зочин
Зочин

Хийн дэлбэрэлтэд өртсөн 207 байрыг нураах явцад хүн дарагдаж үхсэн байна. Үүнийг маш нууцалж байна. Та нар сурвалжилж үнэнийг ил гаргаж өгнө үү. Талийгаачийн ар гэрийхэн

Зочин
Зочин

Оюу толгойн байгаль орчны хэлтэс хулан ойроос харж байгаагүй МУИС-ийн Гомбобаатарт хулан судлах төслөө өгсөн гэсэн үү. Хүмүүс жиг жуг гээд л жуумалзаад байна лээ шүү. Олон хавар нэгэндээ болох вий.

Иргэн
Иргэн

Үнэндээ МАН түүний ерөнхий сайд Занданшатар энэ тэр Монгол улсын аврана авилга хулгайгаас ангижируулна энэ тэр бол зүгээр л цаг хожих гэсэн башир арга шүү!!! Занданшатарыг ерөнхий сайд болсон нь МАН мафиууд шүү дээ тэд шудрага ёс тогтооно арай!! Ккк

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Тэгээд хөдөөний 3 ыг мэдсээр байж тэд нараар улам л ухуулаад дээрэмдүүлээд байж байх уу

Нэргүй
Нэргүй

Шүүхийн байгууллагад их цэвэрлэгээ хийх шаардлагатай
Энэ мэтийн шуналууд байгаа цагт хэзээч үнэн шүүнэ гэж байхгүй

Зочин
Зочин

Авилгач шүүгч нарын цалин нь ихэдсэн. Багш,эмч нарт олгох ёстой.Албан тушаалаас нь чөлөөл.

Зочин
Зочин

Арчаагүй авлигад идэгдсэн шүүгч нараа зайлуулаачээ.

Зочин
Зочин

Сда юмаа

Зочинолдо
Зочинолдо

шүүгчдын цалинг хасаж багш эмчдээ өгөх нь зүйтэй

Иймэрхүү Халиунууд
Иймэрхүү Халиунууд

Халиун гэсэн иймэрхүү юмнууд л Монголыг дур гутмаар орон болгож байгаа юм шүү дээ. Justice-ийг булшлагчид үнэхээр жигшмээр шүү

Холбоотой мэдээ

Back to top button