Гадаад мэдээДЭЛХИЙ
Cирийн Ерөнхийлөгч аль-Шараа Вашингтонд айлчилна
Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа Вашингтонд айлчилна гэж АНУ-аас тус улсад суудаг тусгай элч Том Баррак бямба гарагт /2025.11.01/ мэдэгдсэн байна. Ингэснээр Сири улсын төрийн тэргүүн АНУ-ын нийслэлд анх удаа айлчилсан тохиолдол болох юм. Барракийн хэлснээр тэр энэ сарын 10-ны орчим айлчлах төлөвтэй байна.
Тэрхүү айлчлалын үеэр Сири Исламын улс бүлэглэлийг ялахын төлөөх эвсэлд нэгдэнэ гэж найдаж буйгаа Баррак мэдэгджээ. Тус эвслийг АНУ тэргүүлдэг билээ. Исламын улс бүлэглэл нь 2014-2017 оны хооронд Сири болон Ирак улсын газар нутгийн гуравны нэгийг эзэмшдэг байсан. Сирийн Ерөнхийлөгч аль-Шараа хэд хэдэн түүхэн алхам хийсэн. Тэрбээр есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээр үг хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.