Афганистанд 6.3 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 20 хүн нас баржээ
						Даваа гарагийн өглөө /2025.11.03/ Афганистанд 6.3 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Мазарэ Шариф хотын ойролцоо явагдсан тус газар хөдлөлтийн улмаас 20 хүн нас барж, түүхэн ач холбогдолтой Цэнхэр сүмэд нь гэмтэл үүссэн байна. АНУ-ын Геологийн судалгааны алба мэдээлснээр газар хөдлөлт 523 мянган хүн амтай, түүхэн газруудаар алдартай Мазарэ Шариф хотын ойролцоо 28 км-ийн гүнд болжээ.
Албаныхны мэдээлж буйгаар амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Газар хөдлөлтийн төвийн ойролцоо байрладаг Ташкурган дүүрэгт амьдардаг Мохаммед Рахим хэлэхдээ 15 секунд орчим газар хүчтэй хөдөлсөн гэжээ. Тэр “Reuters” агентлагт хэлэхдээ “Гэрээсээ гүйж гарахад гадаа маш их тоос шороо боссон байсан” хэмээсэн юм. Түүний ээж, ах хоёр нурангид дарагдсан байсныг аврагчид аюулгүй гарган авчээ. Гамшгийн улмаас 643 хүн бэртсэний 25-ынх нь биеийн байдал хүнд байгаа юм.
Эх сурвалж: Reuters
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.