2018 онд "Оюутолгой" хэлэлцээрт эс үйлдэхгүй үзүүлэх үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга, Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд байв

Өнгөрөгч аравдугаар сарын 30-нд Засгийн газар "Оюутолгой" төслийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээ"-г эхлүүлж байгаагаа зарласан. АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “"Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан" гэж нэмж мэдэгдээд буй.
"Оюу толгой" 18 тэрбум ам.долларын зээлтэйгээс 13 нь үндсэн зээл, үлдсэн нь хуримтлагдсан хүү болоод байна.
Долоон жил тутам зээлийн хүүг бууруулах гэрээнд заасан хугацаа 2025.12.31-нд дуусна.
Энэ удаагийн хэлэлцээгээр
- “Рио Тинто”-гоос “Оюу толгой” ХХК-д зээлсэн зээлийн хүүг бууруулах. Олон улсын жишиг, Засгийн газрын бонд, зээлжих зэрэглэлтэй харьцуулахад хүү багадаа 3 нэгж хувиар өндөр явж байгаа. Энэ нь өдөрт 10 тэрбум төгрөгийг хүүнд төлж байгаа хэлбэр гэдэг тооцооллыг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэлсэн.
- “Онтрэ”-гийн эзэмшил дэх Оюу толгойн бүлэг ордын лицензийн хэрхэн ашиглах тухай. Одоогийн байдлаар Монголын талын саналыг авалгүйгээр, “Онтрэ” нь лицензээ шууд “Оюу толгой” ХХК-д шилжүүлж, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд ашиглах тохиролцоонд хүрчихсэн. Гэтэл стратегийн орд учир УИХ-аар шийдэх асуудал мөн.
Саяхан Хянан шалгах Түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа чухал өнцөг хөндсөн. Тэр нь, одоогоос долоон жилийн өмнө 2018 онд зээлийн хүү бууруулах боломжоо алдсан буюу эс үйлдэхүй үзүүлсэн хүмүүст ямар ч хариуцлага хүлээлгээгүй асуудал. Долоон жилийн алдагдсан зардлыг хэн ч ярихгүй байгаа нь хөндөх ёстой асуудал мөн.
Энэ он цагийг хөөж үзвэл,
Тухайн үед Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар нар ажиллаж байжээ. Харин өнөөдрийн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүнээр сууж байсан.
Тухайн үед засаг, төрийн эрх барьж байсан хүмүүс яагаад нь нүд нь балай, чих нь дүлий суусан юм бэ.
Энэ бүхэн Түр хороо хуралдаж байж илчлэгдсэн Оюу толгойн НОЦТОЙ АСУУДАЛ болж, анхаарлын төвд ороод байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
даанч Зандан маань нэг л сайн хөдлөхгүй байгаам ...............................
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Энэ асуудлыг мэддэг хүмүүс одоо бүгд засагт ажилдлаж бгаа биз дээ
эс үйлдэхүйгээрээ Монголын т�##�д учруулсан хохирлыг тооцож гаргаад, дээр нэрлэгдсэн 4 иргэнээс ял асууж, хохирлыг барагдуулж, ядарсан ард түмэндээ дэм болцгооё