С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө.
"Эрдэнэс Тавантолгой" ХК бол 2010 оноос хойш нүүрсний экспорт, борлуулалтыг хийж байгаа. Үүнтэй холбоотой олон хардлага, сэрдлэг, хулгай яригддаг. Үүнийг шийдвэрлэх тухай Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гаргасан. Улмаар сүүлийн 15 жилийн хугацаанд тухайн компанийн нүүрсний худалдах, худалдан авах гэрээнүүдийг ил болгох шийдвэр гаргалаа.
2022 онд нууцын зэрэглэлээс 10 гэрээг ил гаргаж байсан. Мөн одоогоос сарын өмнө Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж хэл ам дагуулсан офтек 40 гэрээг ил болгосон.
Сүүлийн 15 жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК 586 нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 581 гэрээг ил болгох шийдвэр гаргасан. Ингэснээр тухайн компани цахим хуудастаа тус гэрээнүүдийг байршуулахаар болсон.
Таван гэрээ үлдсэн. Яагаад үлдсэн бэ гэвэл ам нөхцөлтэй, олон улсын томоохон компаниудтай байгуулсан гэрээнүүд юм. Тухайлбал, Чалко, Чайна Энержи гэх мэт таван компанийн гэрээг нөгөө талын зөвшөөрлийг авч байж бил болгоно гэж гэрээнд заасан байгаа учир ил болгоогүй. Гэхдээ удахгүй ил болгоно гэж найдаж байна. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК тойрсон хардалт, сэрдэлт цэгцэрнэ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд 176 сая тн нүүрс олборлож, 166 сая тн нүүрсийг борлуулж, 37 их наяд төгрөгийн орлого олж, Улсын төсөвт 10.8 их наядын татвар хураамжийг төлсөн байна. Мөр ам биш биржээр арилждаг болсон нь орлого тэлэх боломж болсныг онцлох нь зүйтэй.
Дараагийн асуудал бол ЭМДС-ийн үйл ажиллагаа.
ЭМДС-ийн үйл ажиллагааг шалгах тухай өнгөрсөн найман сард ажлын хэсэг гарч ажилласан. Энэ шалгалтаар ЭМДС-г өөрийг нь эмчлэх, эрүүлжүүлэх цаг ирсэн байна гэх нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. 2020 онд тогтолцоонд өөрчлөлт орсноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлээр эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлдэг болсон. Харамсалтай нь эрх зүйн орчин нь шинэчлэгдсэн ч гэсэн ЭМДС-ийн өр төлбөр дааж давшгүй нэмэгдэж, дампуурлын ирмэгт тулаад байгаа юм. 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Харин 2021 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн. Үүнийг байнга Улсын төсвөөс бүрдүүлж, төлж байгаа.
2025 оны хүлээгдэж буй дүнгээр 280 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх тооцоолол гарч байгаа. Яагаад ийм алдагдалтай ажиллаад байгаад ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн.
- Нэгдүгээрт. Хязгаарлагдмал эх үүсвэртэй хэрнээ хязгааргүй санхүүжүүлэлт олгож байсан гажуудал энэ санд бий болсон байсан.
- Хоёрдугаарт. ЭМДС-ийн манаач байх ёстой ЭМДЗ чиг үүргээ хэрэгжүүлээгүй, амьгүй албат мэт ажлаа хийж чадаагүй
- Гуравдугаарт. Хийдэлтэй гэрээ байгуулах явдал хавтгайрсан. Ямар тусламж үйлчилгээг хэдэн төгрөгөөр авахаа мэдэхгүй гэрээ хийсэн гэсэн үг. Эмнэлэг, тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай.
- Дөрөвдүгээрт. ЭМДС-ийн хулгайг илрүүлэх тогтолцоо алдагдсан байна. Ирсэн нэхэмжлэлийг хянадаггүй, ирсэн нэхэмжлэлийн 3 хувьд нь л хяналт хийдэг байсан нь тогтоогдсон.
Эдгээр зөрчлүүдэд дээр хууль хяналтын байгууллагуудыг ажиллуулж, хатуу хариуцлага оногдуулна. Ингэснээр ЭМДС-ийн санхүүжилтийн алдагдал үгүй болно гэдэгт найдаж байна. Иймд ЭМДЕГ-ын даргаар Ц.Батбаатарыг томиллоо.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэн гдг захир�##� хэдэн гэрээ хж вэ гдг хамгийн чух�##� юм уу???
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud