УЛС ТӨРУлс төрийн мэдээ

2021 онд ЭЦА-наас саатуулаад суллаж байсан С.Чулууныг өдгөө ч шалгасаар байна

Соёлын сайд асан, "Чингис хаан" музейн захирал С.Чулууныг Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад, "шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.

Тэрбээр, Занабазар, Жавзандамба хутагтийн түүхэн баримтыг Хятадуудад зарсан гэх хэрэгт нэр холбогдоод удаж байгаа билээ.

“Монгол Улсын Үндэсний Номын Сан”-ийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан” гэх хэрэгт шалгагдаж байгаа гэгдэж байна.

С.Чулуун анх удаа шалгагдаж байгаа юм биш. 2021.11.04-нд ЭЦА-наас түүнийг баривчилж мэдүүлэг аваад сулласан. Улмаар гадуур шалгаж эхэлсэн байдаг.

Тухайн үед түүхчид Ерөнхий сайдад хаягласан шаардлагадаа “...С.Чулуун нь Монгол Улсын үндэсний төв архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын 640.000 хуудас бүхий баримтыг харилцан солилцох нэрийдлээр БНХАУ-ын талд хуулбарлаж өгсөн. Ингэхдээ баримтуудад анхан шатны боловсруулалт хийгдээгүй зэрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой нөлөөлөх олон чухал баримт багтсан" хэмээж байв.

Тэгэхээр өдгөө ч С.Чулууныг 640 мянган баримт зарсан хэрэгт шалгах шалгалтын ажиллагаа дуусаагүй, үргэлжилсээр байгаа бололтой.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Энхээ
Энхээ

Энэ хүн дандаа л хэрэг түвэгт холбогддог хирнээ ял шийтгэлээ эдлэхгүймаа эх түүхээ худ�##�даж иддэг муухай хүн

зочин
зочин

хүрэлсүх хамга�##�аад байдаг байхаа, олон дахин асууд�##�д орж байгаа нөхрийг чингис хаан музейн захир�##�аас холдуулж болдоггүй юм уу

Зочин
Зочин

ENE BUZARIIN 2 NUDIIG N UHAJ AVAH HTEI

Холбоотой мэдээ

Back to top button