Гэмт хэрэгУлс төрийн халуун сэдэв

Э.Жононбаяр "Трафигура"-тай 500 сая ам.долларын эвлэрлийн гэрээ байгуулсан уу

Эрчим хүчний худалдаа, тээвэр ложистик, метал эрдэс бодисын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, нийт 12 мянган ажилтан бүхий Үндэстэн дамнасан корпораци|ҮДК| болох "Трафигура"-д 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан монгол иргэнээр Э.Жононбаяр нэрлэгдсэн байдаг.

Тэрбээр уг ҮДК-ийн монгол дахь салбарыг удирдаж байхдаа монгол төгрөгөөр 3.7 их наядаар хэмжигдэх хэмжээний алдагдалд оруулсан тул олон улсын Арбитрын шүүхэд хандах болсон талаар бид өмнө нь мэдээлж байв.

Э.Жононбаярын гаргасан гэгддэг санхүүгийн гол зөрчил нь луйврын шинжтэй зөрчил ойролцоогоор таван жил үргэлжилж Монголын дистрибьютерүүдэд зээлээр бүтээгдэхүүн зардаг байсантай холбоотой.

Уг зээлүүдээ нагац эгчийнхээ нэр дээрх “Lex Oil” компаниар дамжуулсан бөгөөд нийт өр төлбөрийн иал хувийг Э.Жононбаяр өөрөө хүлээн зөвшөөрсөн, 500 сая ам.доллар дээр нь маргаж байгаа талаар Reuters агентлаг мэдээлсэн нь бий.

Тэгвэл Э.Жононбаяр болон "Трафигура" компани хооронд Арбитрын маргаан үүсээгүй. Тэд хоёр талаасаа 500 сая ам.долларын эвлэрлийн гэрээ байгуулсан гэгдэж байна. Тодруулбал, Э.Жононбаяр "Трафигура"-д нийт 500 сая ам.доллар төлөхийг зөвшөөрч, эвлэрэл байгуулсан гэсэн үг.

Уг 500 сая ам.доллар нь монголын зах зээлээс босгоход ихээхэн хүндрэлтэй төлбөр юм. Алдарт "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг сахал Д.Эрдэнэбилэгийн талынхан 400 сая ам.долларын арилжаагаар монголд оруулж ирж байсан. Гэсэн ч уг мөнгөний эх үүсвэрийг хууль шүүхийн байгууллагаар шалгуулсаар байгаа юм.

Э.Жононбаярын хувьд улс төр, бизнесийн салбарынхантай нэгэн үес ойр дотно нөхөрлөж, эрүүл бус замаар их хэмжээний мөнгө угааж буй талаар хөшигний ард яригдсаар ирсэн. Жижигхэн зах зээлтэй оронд асар их мөнгийг эргэлдүүлэгчдийн нэгээр нэрлэгдэж байв.

Г.ИТГЭЛ


Энэ талаарх редакцын өмнөх агуулга:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүн чинь Монголын хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь хутгасан нөхөр шүү дээ, одоо хүртэл эрх чөлөөтэй яваа нь гайхмаар байна, хуулийнхан чинь ингэж л сул тавьдаг болсон доо

Зочин
Зочин

500 сая доллар төлнө гэдэг чинь бараг улсын төсөвтэй дүйцэх мөнгө шүү, ийм хэмжээний төлбөрийг яаж босгоно гэж бодсон юм бол доо

Зочин
Зочин

Трафигура шиг аварга корпораци монголоос ийм хэмжээний хохирол амссан гэж бодохоор үнэхээр ичмээр, нэр хүндээ �##�даж байна шүү бид

Зочин
Зочин

Нэг л их бизнес эрхлэгч, том том хүмүүсийн дунд яваад байдаг, харин ард нь ийм аймаар зүйлийг хийж байдаг нь аймаар юм аа

Зочин
Зочин

Хуулийн байгууллага үнэхээр ажилладаг бол ийм хүн �##�ь хэдийн хоригдсон байх ёстой байсан, харин манайд бол “танил т�##�тай” байхад болчихдог систем

Зочин
Зочин

3.7 их наяд төгрөг гэж сонсоход толгой эргээд байна, энэ чинь Монголын эдийн засгийн бүтэн жилийн хэмжээ шүү дээ

Зочин
Зочин

Арбитрын маргаангүй эвлэрэл байгуулсан гэдэг чинь сонин байна, ямар нэгэн тохироо, нөлөөлөл явагдсан юм биш үү гэмээр

Зочин
Зочин

Эрдэнэбилэгийн 400 сая доллар, энэ нөхрийн 500 сая, дандаа л хэдхэн хүн монголын мөнгөний урсг�##�ыг атгаж байх юм

Зочин
Зочин

Энэ хүмүүс ард түмний итгэлийг бүр мөсөн �##�дуулж байна, ийм луйварчидтай улс хөгжих ямар ч боломжгүй шүү дээ

Зочин
Зочин

Монголд “том” хүн бол хэзээ ч шийтгэл авдаггүй гэдэг нь батлагдлаа, харин жирийн иргэн бол 10 мянган төгрөгийн торгуульд л сөхөрдөг

Зочин
Зочин

Бизнесийн нэр барьсан хулгайчид олон болсон, хэн нь жинхэнэ хөрөнгө оруулагч, хэн нь угаагч гэдгийг ялгах аргагүй боллоо

Зочин
Зочин

Reuters хүртэл бичсэн байна гэхээр энэ асууд�##� зүгээр нэг цуурх�##� биш байгаа нь тодорхой байна, манай дотоод хэвлэл дэндүү чимээгүй

Зочин
Зочин

Монголын баялаг, нэр хүнд, итгэл гурвыг хулгайлсан ийм нөхөдтэй хатуу хариуцлага тооцох цаг �##�ь хэдийн болсон

Зочин
Зочин

100 айлын хужаа хүүхэд.

Иргэн
Иргэн

МАН -АН мафиуудын сүлжээний хүн юм биз дээ!! 500- сая долларыг Монгол улсаас зөвхөн МАН - мафиууд л Монгол улсыг цөлмөж гаргаж чадна жирийн шудрага копаниууд хэзээ ч чадахгүй!!

Холбоотой мэдээ

Back to top button