НИЙГЭМНийгэм мэдээ

Улс тунхагласны баяраар "Болор цом"-ын эзэн тодорно

Монголын зохиолчдын нэгдсэн эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 43" наадам энэ сарын 26-нд Улаанбаатар хотод болно. Энэ өдөр Улс тунхагласны баярын өдөр тохиож байгаа бөгөөд бүх нийтийн амралтын өдөр юм.

Оны шилдэг шүлэг шалгаруулах тус наадамд оролцох хүсэлтэй хүмүүс энэ онд бичсэн, чөлөөт сэдвийн хоёр шүлгээ энэ сарын 21-ний 18:00 цагаас өмнө илгээх боломжтой. Шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн цахим шуудан болох [email protected] хаягаар илгээх аж. Мөн Монголын Зохиолчдын ордны 207 өрөөнд хэвлэмэл байдлаар өгөх боломжтой юм.

“Болор цом 43” наадамд ирүүлэх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх шаардлагыг хангасан байх аж. Түүнчлэн наадамд оролцох бүртгэлийн хураамж 30000 төгрөгийг тушаах юм байна. “Болор цом-43” яруу найргийн наадмын эхний шатны дүнг энэ сарын 22-нд зарлахаар товложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
kkkk
kkkk

Дунд хурхх гэсэн шүлэг тодрох байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button