Сурвалжилга, Нийтлэл

“К.Номинжин ганц дуугараад л Монголын ноолуурын салбар дампуурчхав гэж”

Өнөөдрөөс тав хоногийн өмнө /2020.01.15/ дуучин, веган хоолтон К.Номинжин ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ямаа хэрхэн зовж, тарчилдаг талаар ярьж буй бичлэг цахим орчинд цацагдсан.

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болсон ямааны ноолуурын тухай уг бичлэг нь Монголчуудын хувьд хөрсөн дээрээ буугаагүй, “харь гарагийн” мэт санагдаж, К.Номинжин нутаг нэгтнүүдээсээ нэлээдгүй шүүмжлэл бас доромжлол хүлээв. Тэр ч бүү хэл дэлхийн томоохон хувцасны брэндүүд уг бичлэгээс шалтгаалан ноолуураас татгалзлаа гэх утгатай худал мэдээллүүд сошиал орчинд “сэвэгдэж”, монгол ноолуурын нэр хүнд шалан дээр уначихлаа гэж халаглав. Гэвч  ганц К.Номинжин дуугараад л дэлхийн брэндүүд ноолуураас татгалзчихна гэж үү.


Жишээ татахад, эдгээр өдрүүдэд Номинжингоос болж H&M брэнд ноолууран материал ашиглахаа больж, монголын нэр бүхий компаниудтай байгуулсан гэрээгээ цуцлах болсон талаар мэдээлэл түгсэн.

Уг мэдээллийн мөрөөр судалж үзэхэд, H&M одоогоос нэг жилийн өмнө ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зогсоох тухай мэдээлж байсан буюу тэдний шийдвэр К.Номинжинтой огт холбоогүй болох нь нотлогдоно.

2019 оны тавдугаар сард FASHION JOURNAL сайтад гарсан нийтлэлд,

H&M нь дэлхийн хоёр том ноолуур экспортлогч болох Хятад, Монгол орон ямааг самнахдаа нүд хальтрам яргалал, хүчирхийлэл үйлддэг нь дүрс, бичлэгээр батлагдсан тул, ноолууран материалаас татгалзах тухай ярилцаж байна гэж бичжээ.

Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл ноолууран хувцаснуудаа үйлдвэрлэсэн хэвээр буй. Дээрх хэлэгдэж буй бичлэгийн текстийг К.Номинжин энэ нэгдүгээр сард уншиж, Монголчуудын хүртээл болгосон нь энэ.

Сануулахад, нэг жилийн өмнө амьтны эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг PETA байгууллага Монгол болон БНХАУ-ын нутаг дэвсгэрээр явж нэвтрүүлэг бэлдэхдээ дурдагдаж буй дүрс бичлэг бүхий сурвалжилгыг бэлтгээд буцсан юм. Дээрх дүрсийг монгол ахуйгаас хол, БНХАУ-д хийсэн бичлэг гэж олон хүн үгүйсгэдэг ч PETA байгууллагын зүгээс Монголд хийсэн хэмээн тайлбарласаар л байгаа. Тухайн үедээ бичвэр хэлбэрээр үүнийгээ нийтэлж, гадаад ертөнцөд их багагүй цохилт өгөөд амжсан ч бидний дийлэнх хэсэг мэдэлгүй өнгөрсөн.

Тодруулбал, “PETA”-ийн хийсэн уг мэдэгдлээс үүдэн 2019 оны аравдугаар сард ХХААХҮЯ, МҮХАҮТ, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форумыг зохион байгуулж, дэлхийн олон брендийн төлөөлөгчдийг эх орондоо урьж авч ирэн, Монгол ноолуурыг таниулан, сурталчлах ажлуудыг хүртэл хийж байв. Уг бичлэгээс хойш манай улсад амьтны эрхийг зөрчихгүй, амьтан тамлан зовоохгүй, байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэл явуулахаар зорьж эхэлсэн нь ч үнэн.

Энэ бүхнээс дүгнэхэд, Монголчууд бид ноолуураа өмгөөлөхдөө нэвтрүүлэгт тайлбар уншсан төдий К.Номинжинг биш, жилийн өмнөөс энэ сэдэв дээр ажиллаж, “нүдэж” байгаа PETA байгууллагыг анхааралдаа авах нь зүйд нийцэх шиг. Аливаа мэдээллийг учир шалтгаан, цаг хугацааных нь хувьд ялгаж, шүүн тунгааж сурах шаардлага бидэнд байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-20 21:00

гэхдээ л номинжин маанаг мулгуу л байна даа

H&M?
H&M?
2020-01-20 22:56

H&M nooluuran buteegdehuun hiidgiig medehguim bn. Hachin hyamd patsaanuudin brand sh dee

Бөу
Бөу
2020-01-21 00:53

Номинжин гадаадын Байгууллагын гар хөл болохоосоо өмнө монголд ямааны ноолуурыг яаж бэлтгэдэг т�##�аар судлах хэрэгтэй байж дээ

НЭР
НЭР
2020-01-21 02:06

Номинжин дугараад ноолуур дампуурчлаа гээд байгаам биш.Навч нь үндэсээ танихгүй болсон лугаа з�##�уу үе гарч ирсэнд харамсаад байгаам.

зочин
зочин
2020-01-21 12:29

Геша шиг будм�##� хүүхэний үгээр явахгүй байхаа. Ноолууран бүтээгдэхүүнээс татг�##�зана гэж юу байдаг юм.

Баагий.
Баагий.
2020-01-21 13:19

Хөөрхөн охин яах нь вэ дээ.Дуугаа дуулаад өвс мөвсхө идээд явж байхгүй дээ.Ямааг дулаан болоод эхлэхээр өвлийн шүбнээс нь с�##�гаж байгаа юм.

Баатар.
Баатар.
2020-01-21 13:21

Номин минь өвлийн хувцастайгаа зусаад үзээрэй.Х�##�уунд хэцүү шүү дээ.Ямаа бас ижилхэн зовно х�##�ууцна.

Зочин
Зочин
2020-01-22 09:41

Гай болохгүй бол зай бол. Ишиг эвэрээ ургахаар эхээ мөргөв гэдэг шиг юм болжээ. Цагаан хоолтонгууд бас амьд ургам�##� таслаад идэх байг�##�ьдха

Зочин
Зочин
2020-01-22 10:43

НОМИНЖИН Ч ЯАХАВ НААД ХАН БОГД КАШЕМИР ЧИНЬ Л ИХ АЮУЛТАЙ ШҮҮ.ХУЖАА ГАНАА МОНГОЛОО ЗБАГА БАГААР ЗАРЖ БАЙГАА

Зочин
Зочин
2020-01-23 06:46

М�##� мэдэхгүй монгол хүн мөн үү...????????????

Холбоотой мэдээ

Back to top button