Кибер аюулгүй байдлын чиглэлээр цэргийн мэргэжилтэн, инженерийг бэлтгэнэ

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын "Зэвсэгт хүчний Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийг бэхжүүлэх" ажлыг тусгажээ.
Энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын чадавх сайжирч, кибер орон зай дахь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах ажиллагааны шуурхай байдал нэмэгдэнэ гэж үзэж буй.
Түүнчлэн, кибер аюулгүй байдлын чиглэлээр цэргийн мэргэжилтэн, инженер, шинжээчдийг бэлтгэх, давтан сургах тогтолцоо бүрдэж, гадаад орнуудтай мэдээллийн аюулгүй байдлын стратегийн түншлэл хөгжих, Зэвсэгт хүчний бүтцэд шинэ технологид суурилсан анги, нэгж байгуулагдах зэргээр Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.