Эдийн засгийн мэдээ

Хүнсний бүтээгдэхүүний худалдаа өнгөрсөн оныхоос 572 тэрбумаар өсжээ

Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 10.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 572.7 тэрбум төгрөгөөр буюу 5.6 хувиар өссөн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 37.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 283 тэрбум төгрөгөөр буюу 0.7 хувиар буурчээ.

Хүнсний бус бүтээгдэхүүний бууралтад шатахууны жижиглэн худалдаа 123.7 тэрбум
төгрөгөөр, хатуу, шингэн, хийн түлш, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа 194.6 тэрбум төгрөгөөр, хөдөө аж ахуйн түүхий эд болон мал, амьтдын бөөний худалдаа 400.2 тэрбум төгрөгөөр, машин, тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдаа 175.2 тэрбум төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж.

Оны эхний есөн сарын байдлаар худалдааны салбарын борлуулалтын нийт орлогын 44 хувийг бөөний худалдаа, зургаан хувийг жижиглэн худалдааны салбарынх эзэлж байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого I-IX сард 27.2 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button