Улс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Н.Учралын Ерөнхий сайд болох мөрөөдөл баталгаажлаа, тэр спикерийн суудлыг…

Намтраас нь харахад, Н.Учрал 2012 оноос МАН-д хэлтсийн даргаар ажиллажээ. Үүнээсээ 13 жилийн дараа 38 насандаа МАН-ын дарга болж байна. Л.Оюун-Эрдэнэ 41 насандаа МАН-ын дарга болж, “Тийм ээ, би 1980 оных” хэмээж байв. Тэр өөрөөсөө долоо дүү хүнд МАН-ыг өглөө.

Н.Учрал намын анхан шатнаас яваагүй намтартай улсуудад УИХ-д нэр дэвших зэрэг тэргүүн эрх өгөхгүй гэдгээ зарлалаа. Нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ бараг уулзаж үзээгүй шахам Г.Лувсанжамц, М.Энхцэцэг зэрэг салбарын экспертүүдийг гаднын улсад ажиллаж, амьдарч байхад нь намдаа уриад, жагсаалтад оруулснаа онцлов. Нийтлэлч Баабарын хэлснээр Н.Учрал Л.Оюун-Эрдэнээс арай илүү эрүүл ухаантай, дундаж хүн болж таарч байна, намынханд нь. Ирэх 2028 онд Н.Учрал жагсаалтад лав намынхных нь шал танихгүй хүмүүсийг жагсаахгүй нь ээ. Харин Л.Оюун-Эрдэнэ тэр үедээ ч энэ үзэл санаанаасаа ухрахгүй хэвээр, “роомоо” гарагийн сэтгэлгээгээрээ л хандахаар хүн. Үе гэгдэж буй ч тэдний ялгаа ийм юм.

Н.Учрал Засгийн газраа хөндөхгүй гэж дуугарчээ. Одоо цагт өөр юу ч гэх билээ. МАН дүрэмдээ намын дарга нь Ерөнхий сайд байх заалтыг хэвээр үлдээж баталлаа.

Г.Занданшатар парламентад суудалгүй, намын даргын статусгүй Засгийн газрыг удирдах нь. Хүчгүй гэж энэ. Тэр засгийн газраа намын даргын статусаар хамгаалуулахын тулд Н.Учралд спикерийн суудлыг барих намын дүрмийн бус аргачлал хэрэглэх арга л үлдлээ.

Ингэж нэг нь спикерийн суудлаас, нөгөө нь Гүйцэтгэх засаглалаас хорших гэсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын саяхны кейсээр тэд ижилсэх гэж үзэх нь ээ. Өмнөх нь одоо цагт яаж төгссөн бэ гэхээр, хоёулаа төрийн гурван өндөрлөгийн эгнээнээс хасагдаж, намын даргын суудлаас ч буусан байна. Байх цагтаа нэгнээ хамгаалсан нь үнэн хэдий ч яах аргагүй ялагдлын замаар явцгаажээ.

Н.Учралын Засгийн газрыг хамгаалах эрмэлзэл хэр удаан, ямархуу үнэн мөнтэй төрхөөр үргэлжлэхийг Г.Занданшатар хэрхэн тооцоолсон нь бас бэрхтэй таамаг болов. Бэрхтэй ч гэж, итгэхэд хэцүү итгэлдээ тэд нэгдсэн байгаад асуудал бий.

Нэгнээ яаж ч тонгорч болох хоёр дүр. Өмнөхөө харсан ч тэр, Л.Оюун-Эрдэнийн замаар явсан Д.Амарбаясгалан эцэст нь спикерийн суудал ч үгүй, намын дарга ч бус болж үлдлээ. Д.Амарбаясгалан шиг “тэнэг” замаар Н.Учрал алхахгүй, Г.Занданшатар ч түүнд нэг туйлт үзлээр итгэхгүй. Тэгэхээр ирэх хаврын өдрүүдэд тэдний дунд ямар салхи салхилахыг бид харж чадна гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнэ намдаа 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд ялах ерөөл дэвшүүлжээ. Харин олон нийтэд бол 1990 он гарснаас хойших 36 жилийн 30 орчимд нь засаглаж байгаа энэ намаас салж хагацахын туйл болж байна. МАН-аас улс төрийн ямар ч ариун цэвэрч орчин, угаасан шал, утсан мах хүлээж болохгүйг эвлэрчхэж байгаа энэ кейсээр нь харж болно. Дундын хаалган дээр Н.Учралыг эвлэгээр зогсож чадна гэж тооцоод намын дарга болгож байна.

Дундаа хаалгатай байх тусмаа МАН нягтаршиж, иргэн Доржийн амьдралыг онхи мартагсад л болно. Өөр юуг хүлээж болох бэ, МАН-аас.

Тайзан дээр нэгнээ тэвэрч, нэг их найгасан хүмүүсийг ингэж найгасан хэвээр байлгахын тулд Н.Учрал МАН-ын дарга болж байна шүү дээ. Тэгэхээр 2027 онд ч, 2028 онд ч МАН ялагдах магадлалаа энэ өдрүүдэд бэхжүүлчихлээ. Нэг ялагдах цаг нь ч боллоо, энэ намын. Ийм эмзэгшилтэй үеэ тэд мэдрэхээрээ нэг мэдэрч байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд болохоос өөр юуг ч төвлөрч бодохоо байсан, үүнд бүрэн чиглэсэн Н.Учралаа хөөргөж байгаад, ялагдлын өмнөх намаа түүнд атгуулчхаж буй үзэгдэл шиг харагдав.

Одоо Н.Учралд хамгаалж чадах ганц зүйл үлдэж байгаа нь, 126 гишүүн бүхий холимог тогтолцоот сонгууль. Өөрийн толгой, үе тэнгийн хүсэл зориг нь эрх биш ийш чиглүүлнэ байх. “Парламент орлуулшгүй зүйл биш” гэсэн мессеж тарааж буй ах нараасаа эрх биш ялгарна байх. Парламент удирдахдаа тулбал намаасаа түдгэлздэг байх, ҮАБЗ-д багтдаггүй байх зэрэг Х.Тэмүүжингийн яриад байгаа үзэл санааны эрс эсрэг алхмыг МАН ингэж хийлээ.

Н.Учралын удтал мөрөөдсөн Ерөнхий сайдын суудал МАН-ын дүрмээр дахин баталгаажчихаж буй нөхцөлд тэр спикерийн суудалд хэр удаан суухаа өөрөө л шийдэх нь бас цаг хугацааны асуудал билээ.

Г.ИТГЭЛ



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Лувсанжамц, Энхцэцэг мэтийн хүмүүсийг гаднаас урьж оруулж ирдэг байснаараа Оюун-Эрдэнэ жаахан шинэлэг харагдаж байсан, харин Учралын үед тэгж танихгүй хүмүүс жагсаалтад орохгүй бол илүү л хуучинсаг болох болов уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Намын хэдэн суга болон дарга нар нь жагсаалтаар орж ирвэл хэн ч санлаа өгөхгүй

Ахмад
Ахмад
Reply to  Зочин

Хүрэлсүх бүх зүйлийг өөрийн сцеинараар явуулж бна даа .сүхээр эхлээд сүхээр төгснө өө гэж.их өндрөөс ч их л хүчтэй унах бх даа.ммассын хуулиар.

Зочин
Зочин

Учрал тэнэг толгой. Угаасаа чадахгүй.

Зочин
Зочин

2027 онд ардчилсан нам Н.Алтанхуягыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлчихвэл ардын нам хэнийг ч дэвшүүлээд нэмэргүй

Зочин
Зочин

Хүүк зайлахаас нааш энэ нам цэвэршихгүй. Бохир улс төр үргэлжилнэ

Зочин
Зочин

Учрал намын дарга боллоо гээд бүх зүйл өөрчлөгдөнө гэж бодох нь хэт өөдрөг байдал шиг санагдаад байна, өмнөх дарга нар яг л ийм үгээр гарч ирээд төгсгөл нь харагдсан байх шүү дээ

Зочин
Зочин

Л.Оюун-Эрдэнэ үе тэнгийнхэнтэйгээ өөрөөр харилцдаг ч гэлээ намын доторх фракцууддаа дийлдээд буусан нь харагдсан, Учрал яг л яг энэ замаар явчих вий гэхээс айдас төрөөд байна

Зочин
Зочин

Дарамт шахалтаас болж хоёр тал бие биенээ хамгаалж байгаа дүр эсгэж байгаа шиг санагддаг, үнэндээ бол нам доторх байр суурь булаацалдах тэмцэл маш ширүүн болсон нь ил байна шүү

Зочин
Зочин

Намын дотоод асуудлаас залхсан хүмүүс үнэндээ их байгаа, Учрал ч бай Оюун-Эрдэнэ ч бай эцэст нь систем өөрчлөгдөхгүй бол үр дүн нь ижилхэн болчихдог гэдгийг олон жил харлаа

Зочин
Зочин

Ирэх сонгуулиудад МАН ялагдаж магадгүй гэсэн ойлголт улам батжиж байгаа, өөрсдөө ч дотооддоо нэгнээ хэмэлсэн хэвээр байгаа болохоор эв нэгдэл сул байна гэж хардаг

Змапочин
Змапочин

Одоо зг аа буулгаж шинээр бүрдүүлээд ес болох нь зөв шүү хуучин увагч шарвагчдаа явуул

Зочин
Зочин

Энэ Учрал ч дээ хов зөөж, хор найруулах даа л лав гарамгай байх аа. Оюун-Эрдэнийн жагсаалтад гаднаас оруулж ирсэн залуучууд л энэ намын нэрийг хагас хугас аварч байгаа гэдгийг ойлгодоггүй юм байх даа энэ Учрал. Тэнэг л байна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ намын нүүрийг тэр хэдэн гайгүй за луус нь л хамгаа лж байна. Улиг хэдээс бол бүгд за лхсан

Зочин
Зочин

Занданшатар суудалгүй мөртлөө засгаа удирдана гэдэг сонин юм, намын дотроо ч хүчээ алдаад байгаа мэт харагдаж байна, энэ хоёрын хооронд итгэлцэл үнэндээ сул гэдгийг хүмүүс ойлгож байгаа

Зочин
Зочин

Намын дүрмээрээ Ерөнхий сайд нь намын дарга байх ёстой гэдгээ баталлаа гэхээр яг хэнд давуу байдал өгч байна гэдэг нь ойлгомжгүй хэвээр, иргэдийн хувьд бол ер нь ялгаа ч бараг гарахгүй дээ

Зочин
Зочин

Учралын дуугарч байгаа зүйлсийн ард ямар ашиг сонирхлын бүлэг явж байгаа бол гэдэг нь хүмүүсийн толгойг их эргэлзүүлж байгаа, залуу хүн гэхэд хэт намчирхсан ойлголтуудтай харагдаад байна

Зочин
Зочин

Дунд хаалга гэдэг ойлголт намд бол аль хэдийнээ гай болсон зүйл болсон, жирийн иргэдийн асуудал нэг ч удаа анхаарлын төвд ордоггүй, дарга солигдох болгондоо өөрсдийгөө л халаад өгдөг

Зочин
Зочин

126 гишүүнтэй сонгуулийн систем гэдэг цаанаа цөөн хэдэн хүнд ашигтай зүйл юм шиг санагдаад байна, иргэдийн төлөөлөл нэмэгдэнэ гэхээсээ илүү тодорхой бүлгүүдийн эрх мэдэл өсөх магадлалтай

зочиндотроо
зочиндотроо

МАН одоо амласан ажлаа хийх л үлдлээ үүнээс л сонгууль шалтгаална үнэхээр тогтворжсон нам даа өөр олигтой гарах нам ч алга бэлгэгдсэн хүмүүс ч алга байна яаж ажиллахаас их зүйл шалтгаална

Зочин
Зочин

Спикерийн суудал, Ерөнхий сайдын суудал хоёрын дунд хэн хэнийг тохиролцож байрлуулдаг нь үзэгч бидэнд үнэхээр сонин бөгөөд иргэдийн санал огт үнэ цэнгүй мэт болгоод байна

Зочин
Зочин

Д.Амарбаясгалангийн замналыг харсан хүн бол Учрал тийм тэнэг алхам хийхгүй гэдэгт итгэж байгаа боловч нам гэдэг зүйлд хүмүүсийн логик алдагддаг түүх олон байдаг шүү дээ

Зочин
Зочин

Хаврын улс төр их сонин зүйлс гаргадаг, тэр үед энэ хоёрын хооронд ямар салхи босох вэ гэдэг нь намын ирээдүйг тодорхойлох байх, одоо харахад амар зүйл биш байна

Зочин
Зочин

Uchral namyn darga bolson ch gants hun soligdood uls turiin bodlogo uurchlugdunu gej bodoh hereggui sanagdaj baina, dotorh fraktsuud ni heveeree ulddeg yum baina

Зочин
Зочин

Zandanshatar suudalgui baij zasagaa barina gej yarih n unen hudlaa ni medegdehgui asuudal shig, itgeltsel ni hezee ch bat baihgui met haragdaad baina

Зочин
Зочин

Oyunerdene neg hesegt shine baina gej haragddag baisan ch etsiin dundaa namyn dotorh daraalald daragdsan shig, Uchral ch yag adilhan barigdah vii gej bodogdood baina

Зочин
Зочин

Namyn dotor ene dund haalga gedeg oilgolt uneheer l irgediig bus harin darga nart heregtei yum shig, ard tumnii amidrald ogt hurehgui baigaag bugd l medne

Зочин
Зочин

Havar bolgon uls toriin bagts soligdodog shig l, ene havar Zandanshatar Uchral hoyryn hoorond yu bolj devseed garaad ireh bol gej humuus sonirhood baina

Зочин
Зочин

Havar bolgon uls toriin bagts soligdodog shig l, ene havar Zandanshatar Uchral hoyryn hoorond yu bolj devseed garaad ireh bol gej humuus sonirhood baina

Зочин
Зочин

MAN yagad ingej udaj udaj dotorh buleglelee tseverlej chaddaggui yum bol gej boddog, shine darga bolgoj baigaad l daraa n dahin soligdood duusdag

Зочин
Зочин

Odoo irged MAN aas heterhii zalhsan, Uchral shine hun ch gesen eruul uguuleh zuil ni tsuuhun uchraas itgel buten sergeh hund baina

Зочин
Зочин

Spikeriin suudal zereg soligdohdoo darga nart heregtei bolohoos ard tumend ogt hamaagui yum shig, tegeed daraa n buren erhee aldaad ulddeg ni yag heviin yavdal

Зочин
Зочин

Uchral ireedui bolj ch magadgui ch gevch hen negen hudlaa amlaltaar terd barigdaj boloh baih, uunii tuluu l humuus sanaa zovj baina

Зочин
Зочин

Ene buh uils ni MAN dotor neg neeree ih zorchiltei baigaag haruulj baina, zuvhun darga soligdood uurchlult irne gej baihgui

Зочин
Зочин

Занданшатар ЗГ -т хэр сэлгээ хийх Дамараа Данх хоёрын шархалсан зүрх Жонхуугийн хонзогнол хэр дүрэлзэхээс энэ ЗГ-ын нас тоологдоно. Учрал ч он гаргаад засаг авах санаагаа янз бүрээр илэрхийлж эхэлнэ.

Змапочин
Змапочин

Өвөг дээдэс төр түмнийхөө төлөө хайртай бүхнээ золиосолдог байсныг санаарай амжилт

Зочи
Зочи

Асуудал улам л хүндэрч бна. Улс төр мэддэг цөөн хэдэн хүн санаа зовж бна.

Иргэн
Иргэн

Оюунэрдэнэ намын ах нараа бус Женког дагаж далдайсан учраас байранд тавьж байхгүй юу

Зочин
Зочин

Учрал бол яалтчгүй мундаг л даа.... залуу хүчирхэг мундаг даргатай боллоо МАН

За зайлаа хулгайч
За зайлаа хулгайч

Хулгайчдын нам даргаараа Ждү, Ураан, MCS-ийн хулгайч тавьж засгаа тэр хулгайчаар удирдуулан хулгайч улс болж есөн шид нь бүрдэж байх шив дээ лaлрын хулгайчууд.

Зочин
Зочин

Учкаг бодвол Оюук нам гэсэн юманд айхтар их баригддаггүй хүн л дээ. Олон улсын байгууллагад ажиллаж байсан, харвардад сурсан зэрэг нь нөлөөлдөг юмуу уг хүн нь тиймэрхүү баригдмл биш хүн. Учка бол хар багаасаа намаар явсан, их засгаасаа цааш гараагүй хүн болохоор учиргүй коммунист намчин юм билээ. Хэт их намд баригдах ч энэ цаг үeд бол тохирохгүй дээ

Зочин
Зочин

Мпикeрт Тэмүүлэнг тохирчихсон гэсээн

Зочин
Зочин

Өндөр мэргэжлийн эрдэмтэн доктор гадаадад төгссөн инжeнeр хуульч эдийн засанч зэргүүд юу гээд л нэг намын анхан шатны нэгжид ажиллаад сууж байсан намтартай байхав дээ. Ямар Их засаг төгссөн Учра л биш дээ. Гэтэл иргэд төрд намчид биш шилдэг уураг тархинуудаа оруулж удирдуулахыг хүсч байна

МАН гишүүн
МАН гишүүн

Учралаа чиний хогийн Түгжил занг чинь намыхан болон сонгогч олон таньчихсан одоо чамд түр зуур ч гэсэн АН-тай хуйвалдаж Зандкагаа унагаагаад ЕС болох Мөрөөдөл чинь биелэх л үлдлээ.Чиний улс төр 2028 онд Конец болно

Зочин
Зочин

Алтанхуягийг бүү мөрөөд ....

Зочин
Зочин

МАН-аас салъя гэж туйлдаж байгаа гэнэ үү. МАН-ыг хэдэн нүүрсчдээр нь дүгнэдэг ийм сэтгүүлч, ийм нийтлэл байх ч гэж.

МАН-ын үзэл баримтлал Монголд яг тохирно. Гагцхүү МАН-ын далбаан доор идэж уудаг дарга нарыг л болиулах хэрэгтэй. Хэт либерал үзэл баримтлал Монголд тохирохгүй. Энийг энэ олон шантаажчингууд өдөр бүр л нотлож байна. Намын дүрмийг нь олон нийтэд тавьж байгаад энэ энэ заалтууд чинь ийм үр дагавар авчирч байна, энийгээ өөрчил, мөрийн хөтөлбөрт чинь ийм алдаа дутагдал байна гээд үндэслэлтэй нийтлэл бичиж сурмаар байна Итгэл ээ, Эгүүр ээ!!

Зочин
Зочин

Оюунэрдэнэ жагсаалтаар мэргэжлийн боловсролтой залуучууд оруулж ирсэн нь парламентад эрс шинэчлэл, илүү их хөгжих боломжийг бий болгосон гавьяатай

Холбоотой мэдээ

Back to top button