НИЙГЭМ

Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй бол 100 мянган төгрөгөөр ТОРГОНО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны Цэргийн бүртгэлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулж байна” гэлээ.

Мөн НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай “Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.3-т заасны дагуу хувь хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно гэдгийг тодотголоо.

Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

•Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/

•60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд

•55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Г.БАТАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 20, 2020 19:26

Хэдэн төгрөгний ц�##�интай гээд 100.0 р торгоно гээд байгаан.уурхайд, хөдөө ,гадаадад ,эмнэлэгт,мөрдөнд гээд бүгд торгуулах уу?

Zochin
Zochin
1 сар 21, 2020 11:03
Reply to  Иргэн

Uurgee biyeluul burtguulj bai.uurlah yum bish

Зочин
Зочин
1 сар 21, 2020 13:45
Reply to  Zochin

Бүртгүүлэх гээд очсон хүмүүсийг шууд ачаад байх юм билээ, ажилтай хичээлтэй оюутан инээ тэрээ хамаагүй, яах ч ёстой юм.

zochin
zochin
1 сар 29, 2020 12:40
Reply to  Зочин

torgono torgono gehees oor yumgui bolloo shuu

Partizan
Partizan
1 сар 20, 2020 22:34

Pzda nar ym l bolwol mongo nehne. Er ni yaasan gej 100n myngaar torgodog ym.

Төр
Төр
1 сар 21, 2020 21:05
Reply to  Partizan

Ямар нийгэмд амьдраад байна аа нөгөө хүнлэг ардчилсан нийгэм нь хаана байна аа

Холбоотой мэдээ

Back to top button