НИЙГЭМНийгэм мэдээ

Баянхонгор аймаг электрон тамхи худалдаалахгүй байх захирамж гаргалаа

Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан электрон тамхи худалдан борлуулахгүй байхыг нийт худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт уриалжээ. Түүнчлэн “Эрүүл ирээдүйг бүтээцгээе” уриаг хэрэгжүүлж, электрон тамхинаас татгалзахыг нийт иргэд, хүүхэд, залуучуудад уриалж захирамж гаргасан байна.

Тус захирамжид Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах ажлын хэсгийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

орчин үеийн энэ төрийн алба хаагчид дээр доргүй бүх шатандаа юу чмэдэхгүй хирнээ дураараа дургиж, дунд чөмөгөөрөө жирийдэг болжээ. Иргэдийн эрхтэй холбоотой аливаа үйлдлийг зөвхөн Үндсэн хуульд нийцсэн хуулиар л хориглодог юм шүү дээ. Үүнийг бичигч би бол өөрөө утаат болон цахиилгаан тамхийг чинь татдаггүй, гартаа ч барьж үзээгүй. Харин тамхи татагчид бол бүгд тамхийг татах эрхтэй тиймээс хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон шийдвэр аль ч шатны Засаа ноён гаргах эрхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button