УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улстөр, наймаа панзыг хослуулсаар МАН-ын ХЕХ-ны дарга болсон П.Мөнхтөр Н.Учралын “хамаатан”

Н.Учрал МАН-ын дарга болуутаа Хяналтын Ерөнхий хорооны даргаар Дорнод аймгийн Засаг ноён асан П.Мөнхтөрийг томилж, тамга тэмдэг гардуулсан. Түүнийг, "Дорнодын Уулаа" нэрээр нутгийнхан нь болоод олон нийт таньдаг.

Хамгийн хачирхалтай нь хамаатнууд МАН-ыг удирдах болсон. Тодруулбал, П.Мөнхтөрийг “Н.Учралын хамаатан. Авга ахдаа МАН-ын Хяналтын хороог өглөө” хэмээн цахим орчин чамгүй бичиж, шүүмжилцгээв. Уулаа, Н.Учрал нар үеэлүүд. Тодорхой хэлбэл аав нар талаасаа садан төрлүүд аж.

-Нэг гараараа төр нөгөө гараараа хувийн бизнесээ хийж ирсэн “Дорнодын Уулаа”-гийн ХОМ-

П.Мөнхтөр бол насаараа төрд алба хашсан нэгэн. Саях албанд томилогдоход түүний АТГ-т гаргасан ХОМ олны анхаарлыг ихээхэн татсан.

"Өөрийнх нь орлого 14 сая, гэр бүлийнх нь 30 сая гэжээ. Нэг тэрбум 863 саяын үл хөдлөх хөрөнгөтэй. Үүнд нь нийтийн орон сууц 12, үйлчилгээний барилга найм, оффис нэг, авто зогсоол нэг гэж задалж бичсэн байна. 104 саяын автомашинтай. Өмчлөх хоёр, эзэмших долоон газар нь 251 саяын үнэтэй. Дотоодын банканд 39 саяын хадгаламжтай, 20 саяын авлагатай".

Ийм хөрөнгөлөг байгаагийн нууц нь нэг гараараа төр барилцаж, нөгөө гараараа хувийн бизнесүүдээ цэцэглүүлснийх. Дорнодод спиртээр бизнесийн гараагаа эхлүүлж, сүлжээ дэлгүүрүүд ажиллуулж, "Рояал” зочид буудал эзэмшиж, хот хоорондын шугамд автобус явуулж, “Петро Чайна Дачин тамсаг” компанийн бизнес хамрагч байжээ.

Товчхондоо, маш олон төрлийн наймаа, панз үсэргэж байгаад улстөрд орсон хүн.

-

Уг нь тэрбээр залуу цагтаа цагдаагийн байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн намтартай нэгэн аж. Мөрдөн байцаагч, цагдаагийн офицер явсан гэж бичигджээ. Хуулийн салбарт ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгуулж байхдаа ажлаасаа чөлөөлөгдсөн гэгддэг. Чингээд улс төр лүү зүтгэсээр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргаар, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, Авто тээврийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Нэг. Авто тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа 18 сая төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгуулж байсан тохиолдол бий. 2013 онд саатуулагдаж байсан тухай мэдээлэл хэвлэлд бичигдэн үлдсэн байна. Тухайн үед Дорнод аймгийн Засаг даргаар нэр дэвших гэж байсан тул олон нийтийн анхаарлыг татсан асуудал болсон.

Хоёр. П.Мөнхтөр болон түүний хүү "Петро Чайна Дачин тамсаг" компанийн бизнес хамтрагчид. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан хотын даргаар ажиллаж байсан П.Мөнхтөр “Петрочайна дачин тамсаг” компанийн захирлуудын хөлөглөдөг жийп машинуудыг түрээслүүлдэг. Мөн тус компанийн газрын тосыг гадагш зөөж хил давуулдаг бизнес эрхэлж байв. Түүнийг хятадуудтай маш нарийн холбоотой хамтран ажилладаг тухай сурвалжилга ч гарч байсан удаатай. Түүнчлэн ажиллах хүчний квот, зөвшөөрөл, зарим техникүүдийг улирлын чанартай оруулж ирж ашиглан буцаад гаргах зөвшөөрлөөс эхлээд эрх бүхий байгууллагуудын гарын үсэг, тамга дарагдах ажил гацдаг байна. Хоржоонтой нь, яг тухайн үед П.Мөнхтөрийн (Уулаа)-гийн эхнэрийн дүү н.Мөнхбат нь “Петрочайна дачин тамсаг” компанид хяналт тавих Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдож байсан аж.

Гурав. Дорнодын төвд “Рояал палас” гэх дөрвөн давхар тоосгон зочид буудлын эзэн.

Мөн Дорнод, Хэрлэн, 9-р баг, 0, 18-р дэлгүүрийн 2 давхарт 03 тоотод хаягтай “Талын баатар” гэх Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх компанийг Цэнд-Очирын Энхцэцэгийн хамт эзэмшдэг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО

ДОРНОТЫН ШАГЧИН МӨНХӨӨ

Змапочин
Змапочин

Энэ чинь харин сонин зомби юуда

Зочин
Зочин

Бүтэхгүй гар юм аа

Зочин
Зочин

Мөнгөний төлөө 2 нүдээ өгөхөөс ч буцахгүй лалар даа энэ Мөнхтөр

Зочин
Зочин

МАН сүйрнэ

Холбоотой мэдээ

Back to top button