ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Ихэнх хавдрыг устгах чадвартай дархлааны эсийг Их Британийн эрдэмтэн санамсаргүй нээжээ

Хавдрын эмчилгээнд маш том үсрэлт болохуйц шинэ төрлийн дархлааны эсийг Их Британийн эрдэмтэн санамсаргүй нээсэн байна. Уг эс нь ихэнх хавдрыг устгах чадвартай аж.

Кардиф их сургуулийн судлаачид Вэйлст байрлах цусны банкаас цус аван дархлааны эсийн бактерийн эсрэг тэмцэх чадварыг судалж байгаад уг шинэ төрлийн “T-эс”-ийг нээсэн байна.

Шинэ дархлааны эс нь урьд өмнө харагдаж байгаагүй дэгээ маягийн тэмтрүүлтэй бөгөөд уушги, арьс, цус, нарийн бүдүүн гэдэс, хөх, яс, түрүү булчирхай, өндгөвч, сав, бөөр зэрэг эрхтний хавдрын эсүүдийг устгаж байжээ.

Кардиф их сургуулийн Эрүүл мэндийн тасгийн Профессор Эндрью Сэвл “Т-эс”-ийн судалгааны багийг ахалж байгаа бөгөөд тэрбээр энэхүү үзэгдлийг маш өвөрмөц, бүх төрлийн хавдарт ашиглаж болохуйц олон төрөлт эмчилгээг гаргаж авахад маш их дөхөм болно хэмээн хэлжээ.

Т.САНТ

ЭХ СУРВАЛЖ: TELEGRAPH.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button