Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаа ЗГ өнөөдөр 15.00 цагт нөхөж хийнэ
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хуралдаагүй. Ерөнхий сайд Г.Занданшатар болон зарим сайд нар ОХУ-ын Москва хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод ирсэн билээ.
Иймд, өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаа нөхөж, өнөөдөр /2025.11.24/ 15.00 цагт хийхээр товложээ.
Хуралдаанаар, томуугийн асуудлаар Ерөнхий сайд холбогдох албаныхантай уулзах аж.
Сурагчдын амралтыг наашлуулах эсэх асуудлаар шийдвэр гаргана гэх хүлээлт үүсээд байна. Учир нь, өчигдөр ЭМЯ хуралдаж, сурагчдын амралтын хоёр долоо хоногоор наашлуулан XII сарын 01-нд эхлүүлэх саналаа Болорвсролын яаманд хүргүүлээд байгаа билээ. Тус яам одоогоор ямар нэгэн тодорхой шийд гаргаагүй байна. иймд, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх чигтэй байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.