УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилуулахаар МАН-ын бүлэгт танилцуулжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Өнөөдрийн /2025.11.24/ хуралдаанаар “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилуулахаар танилцуулжээ.
Учир нь, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан тул дараагийн томилгоог нь хэлэлцэж буй аж. Төв банкны Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх эрх УИХ-ын даргад байдаг. Энэ дагуу спикер Н.Учрал түүнийг санал болгон оруулж ирсэн аж.
С.Наранцогт нь 2022 оны 11-р сараас эхлэн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
Ажлын туршлага:
- 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
- 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
- 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
- 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
- 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
- 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
- 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
- 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
- 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
- 2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ааш авир зан харилцаа нь тэнцэхүү
hovdiin hogiin hulgaich butehgui
Зөв хүн Монгол банкийг тэргүүлэх болсонд баяр хүргэе. Учрал даргын томилгоо оновчтой байна. Монгол банк чиг үүргийнхээ дагуу шударга ажиллах нь ээ
заавал энэ үү учрал