Чөлөөт бөхийн тамирчин Н.Эрхэмбаяр иж бүрэн медальтан боллоо

Чөлөөт бөхийн тамирчин Н.Эрхэмбаяр Дифлимпын наадмын иж бүрэн медальтай тамирчин боллоо.
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байна. Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байна.Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмын Монголын баг тамирчдын анхны медалийг гардлаа. Тэрбээр дифлимпын наадмын гурав дахь медалиа хүртэж буй бөгөөд өмнө нь 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байв. Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байжээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.