Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг "сөрсөн" хүмүүс шагналаа авч эхэллээ
МАН-ынхан албан тушаалын томилгоогоо хувааж дуусаагүй, үргэлжилж байна. Цаашид ч олон томилгоо хийгдэх чигтэй. Одоогийн байдлаар дараах томилгоонуудыг хийгээд буй юм.
- Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар,
- УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг Төсвийн байнгын хорооны даргаар,
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар,
- УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар тус тус томилохоор шийдвэрлэлээ.
Нэг талаар, МАН хүний нөөцгүй, боловсон хүчингүй болчихсон уу гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Нэг сайдын суудлаас нөгөөд шилжүүлэн сэлгэв. Нэгнийх нь оронд нөгөөг нь татан суулгав. Иймээс хүний нөөцгүй нам гэдгийг нь илтгэж байгаа гэгдлээ. Мөн сайд болоод байнгын хорооны даргын суудлыг улс төрийн томилгоогоор буюу тодорхой шаардлага, шалгуургүйгээр хийж байгаа нь асуудал.
Нөгөө талаар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын талд орж, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг "сөрсөн" хүмүүс шагналаа авч эхэлсэн гэж ойлгогдож байна. Жишээлбэл, МАН-ын хагарлын эхэнд Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэрийг эсэргүүцэж, намаас гарахдаа бэлэн гэдгээ зарласан хүмүүс дунд М.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар манлайлан зогсож байв.
Ж.Энхбаяр, Х.Ганхуяг нар ч Засгийн газрыг хамгаалах талд идэвхтэй ажилласан хүмүүс. Сайдын суудлыг шагнал мэт тарааж байна гээд ойлгоход ч болохоор.
Ж.Энхбаярын хувьд өнөөгийн төрийн тэргүүнтэй хамгийн ойр дүрүүдийн нэг. Тэрбээр Г.Занданшатарын оронд Ерөнхий сайдад, Н.Учралын оронд МАН-ын дарга ба УИХ-ын даргын албан тушаалд ч яригдсан. Гэвчиг тэр томилгоо бүр дээр өөрөө хойшоо суусан уу, эгзэг нь таараагүй, мултарсаар байв. Харин удаа салбар хариуцсан сайдын суудлаас Тэргүүн шадар сайдын суудалд дэвшин суулаа. Шагнал ч биз, шан ч биз.
Харин парламентад анх удаа сонгогдоод сайд болох гэж буй М.Бадамсүрэн "Засгийн газрын талд зогссон шагналаа авах гэсэн зүйл байхгүй. Би зөвийн талд зогссон. Намайг хөдөө төрж өссөн, амьдрал мэднэ гэдэг утгаар ХХААХҮ-ийн сайдад дэмжсэн байх" хэмээжээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З.Мэндсайхан, Хэрлэн нар хэзээ шагналаа авах вэ...Бум-Очир ч гэсэн. Авмаар л байна шүү
Үүоюрийнтуяа минь юуны төлөө Төсвийн байнгийн хороон дарга билээ Эрдэнэт-Дарханы зам 4 эгнээ болох ёстой шүү. Чадахгүй, зүтгэхгүй бол 28 онд салаавч шүү
ОЭ,АБ нарыг зүв зүгээр хууль журмын дагууд өмнөх ажлаа хийгээд байхад нь хүн муулах,харлуулах дондоо хөтлөдгөөд сөрсөн гэвэл үнэнээс дэндүү хололдоо. Яахавдаа тролиэд нт тнргнн тэргүй л ойгүй шудрага түүхнд байгаагүй сайн удирдагчид гэж бичдэг бас захиал өгч бичүүлдэг нь үнэн гэдгийг захын гүн хэлнээ. Их хурал дотроо улс төр нийгмийн асуудалд боловсорч хат суусан хүмүүс мөн. Жаахан шүүмжлэлтай хандья гэвэд цэргийн хүн эдийн засгийн сайд болох нь жаахан тиймхэнэ л байнав.Үүрийнтуяагийн хувьд энэ их хурал сугуаа эмэгтэйчүүдээс өлгөж авах цөөн хүний нэг яах аргагүй мөн Боловсрал мэдлэг төв шулуун үзэл нас намба нь ч өөлөх юм багатай хүн.Ямарч ачаа үүрүүллээ гэхэд гол алдахгүй болов уу гэж харагдаг юм.
Жадамбын цагаан толгойт архи уухаас өөр юм чадахгүй ш дээ !
Zavaarsan ymaa
Эрдэнэтийн нягтлан байсан луйварчин авгай төсвийн байнгын хороо удирдана ч гэх шиг зайлаа
Мэндсайхан Хэрлэн нарт албан ажил үүрэхэд болохгүй нь юу байхав дээ ноён нуруутай хүмүүс гэж боддог, Хэрлэнгийн хувьд нийгмийн ухаанаар дагна судалсан боловсрол мэдлэг өндөртэй цөөхөн эмэгтэйчүүд нэг мөн
Үүрийнтуяа чинь харин зөв л яриад байх шиг байдаг.