Нийгэм мэдээ

Ажилчдадаа театрын тасалбар бэлэглэдэг групп компанийн соёл

Театр бол технологийн хөгжилд тэсэж үлдэхээр хичээж буй урлагийн сүүлчийн бэхлэлтүүдийн нэг. 

Технологийн хөгжил өөрөө зах зээлийн эрэлтэд нөлөөлсөөр байна. Түүнчлэн, театрыг зорих нь үзэгчдээс тодорхой түвшний боловсрол шаарддаг. Үргэлж хаана, ямар шинэ жүжиг тавигдаж байгааг анзаарч, тасалбараа тогтмол худалдан авдаг үзэгч бол нийгмийн цөөнхийг бүрдүүлнэ. Харин ихэнх хүмүүсийн хувьд театр бол гэнэтийн урилгаар дамжуулан өөртөө нээдэг шинэхэн ертөнц билээ. 

Тэгэхээр энд зах зээл нь урлагийг дэмждэг байх, нөгөө талаас үзэгчдийн боловсролыг үргэлж дээшлүүлж байх тухай сэдэв хөндөгдөнө. Үндсэндээ төрийн ажил мөн. Харин дэлхийн бусад оронд томоохон бизнесийн байгууллагууд энэ үүргийг хуваалцдаг. Эргээд үр ашгаа ч хүртдэг байна. 

“Гэм зэм” постдрамын жүжиг энэ долоо хоногийг дуустал Тусгаар тогтнолын ордонд тоглогдож байгаа. Харин өнөөдрийн буюу арваннэгдүгээр сарын 24-ний даваа гарагийн тасалбарыг “Намир” групп 100 хувь худалдан авчээ. 

Ингэснээр ажил олгогч өөрөө employer brand хийдэг. Зүгээр л цалин өгдөг биш, ажилчдаа соёл, урлагаар дэмждэг имижийг бүрдүүлнэ. Түүнчлэн цэвэр ашиг, тасралтгүй үйл ажиллагаа бус ажилчдынхаа талд зогсдог гэдгээ харуулна. “Та бүхний сэтгэл зүй, амралт, урам зориг илүү чухал” гэдгийг үгээр биш үйлдлээр баталж байгаа хэлбэр гэдгийг судалгаанд өгүүлжээ.

Харин нөгөө талаас хамт олноороо, байгууллагаараа театрт очих нь уур амьсгалд эерэгээр нөлөөлдөг байна. Театр бол бүгдийг нэгэн дээвэр дор, нэгэн уур амьсгалд аваачдаг онцлогтой учраас үзэгдэл бүрд өөр өөрсдийнхөөрөө инээж, гайхаж, гуниглаж, ижил төсөөтэй мэдрэмж авах нь тэднийг ойртуулдаг аж. Мөн жүжгийн дараа мэдээж яриа үүснэ. “Тэр дүр ямар санагдсан бэ?”, “Энэ жүжгээс чи юу ойлгосон бэ?” гэдгээ харилцан ярилцана. Ийнхүү нэгдмэл уур амьсгалд эерэг нөлөөтэйгөөс гадна тэдний бүтээлч сэтгэлгээ хурцлагддаг байна.

Мэдээж энэ бүхэн том зургаараа урлагийн экосистемд том дэмжлэг болдог. 

Тухайлбал, 

  • Театруудын орлого тогтвортой байна. Манай театруудын үйл ажиллагаа тасалбарын борлуулалтын хэлбэлзлээс ихээхэн хамаардаг. 200–500 ширхэг нэг дор зарагдах нь “шатах” эрсдэлээс хамгаалагдана.

  • Урлагийг олон нийтэд ойртуулна: Менежер, инженер, нярав, техникч — урлаг сонирхдоггүй байсан хүмүүс театртай анх танилцана. Тэдний ихэнх нь дараа, өөрсдөө театрыг зорино.

  • Уран бүтээлчдэд урам өгнө. “Бидний хийж байгаа зүйл нийгэмд хэрэгтэй байна” гэдэг мэдрэмжийг уран бүтээлчид өөрсдөө мэдрэх нь хамгийн чухал мессеж билээ.

Тийм ч учраас энэ өдрүүдэд албан байгууллага, ажил олгогч нарыг театрт хөрөнгө оруулалт хийгээрэй хэмээн уриалмаар байна. 

-Орфей театр

ШҮҮЛТИЙН ӨДӨР

Өөрийгөө шүүх өдөр

ДАХИН ТӨРСӨН ХҮНИЙ ТҮҮХ

2025.11.21-11.30

Тусгаар тогтнолын ордон

Тасалбарыг  https://ticket.mn/event/2764/

Урлагийг дэмжигч: Numur, Ayanga Store, Mazda Mongolia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button