АНУ Венесуэлийн гэмт бүлэглэлийг террорист байгууллага хэмээн тодорхойлж дарамт шахалтаа нэмэв
АНУ даваа гарагт /2025.11.24/ Венесуэлийн Картел де ло Солесыг гадаадын террорист байгууллага гэж албан ёсоор зарлав, тус улсад үзүүлж буй дарамт шахалтаа нэмэв. Венесуэлийн засгийн газар мэдэгдэл хийхдээ огт байдаггүй бүлгийг гадаадын террорист байгууллага гэж тодорхойлж буйг инээдтэй явдал хэмээн үгүйсгэжээ.
Энэ жилийн хоёрдугаар сард АНУ мөн Венесуэлийн Трен де Арагуа бүлгийг гаднын террорист бүлэг хэмээн тодорхойлсон билээ. Сүүлийн үед АНУ Венесуэлийн ойролцоо тэнгисийн хүчнээ төвлөрүүлэх болсон. Трамп ийнхүү Венесуэлийн хар тамхины бүлэглэлүүдийг гадаадын террорист байгууллага гэж тодорхойлсноороо ирээдүйд зэвсэгт хүчнээр арга хэмжээ авсан тохиолдолд зөвтгөх шалтгаан болгож ашиглаж магадгүй гэж хүмүүс эмээж буй. Гэхдээ гадаадын террорист байгууллага гэж тодорхойлсон бүлгийн эсрэг цэргийн арга хэмжээ авахыг хуулиар зөвшөөрдөггүй гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.