Ватикан: Хүнд нэг хань л хангалттай
Дэлхий даяарх 1.4 тэрбум Католик шашинтнуудыг удирддаг Ватикан улс мягмар гарагт /2025.11.25/ мэдэгдэл гаргажээ. Пап лам Лео шинэ зарлиг баталж, нийтлэхдээ Католик шашинтнууд насан туршдаа нэг хүнтэй гэрлэхийг эрмэлзэж, олон хамтрагчтай бэлгийн харилцаанд орохгүй байхыг зорих хэрэгтэй гэсэн байна.
Тэрбээр Африк дахь олон эхнэр авдаг ёсыг шүүмжилж, тус тивд үйл ажиллагаа явуулдаг зарим сүмд хүртэл ийм явдал ажиглагдаж буйг буруушаажээ. Гэрлэлтийг нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоорондын насан туршийн амлалт гэж үздэгээ Ватикан дахин илэрхийлсэн юм. Леогийн гаргасан зарлиг ижил хүйстний харилцааны тал дээр ямар нэгэн зүйл хэлэлгүй харин уламжлалт гэрлэлтэд анхаарчээ. Мөн тус зарлиг дээр салалтын талаар дурдаагүй байна. Учир нь Ватикан гэрлэлтийг насан туршийн амлалт гэж үздэг тул хүлээн зөвшөөрдөггүй аж.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.