Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын дээд шүүх Саркозигийн ялыг хэвээр үлдээв

Францын дээд шүүх лхагва гарагт /2025.11.26/ Ерөнхийлөгч асан Николас Саркозигийн ялыг хэвээр үлдээсэн байна. Тэрбээр 2012 оны сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтийг хууль бусаар босгосон хэргээр 2024 онд нэг жил хоригдох ял сонссон. Ингэснээр Саркози хоёр удаа давж заалдаад ялагдлаа. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Саркози давж заалдах шатны дээд шүүхэд хандсан ч авлигын ялыг нь хэвээр үлдээж зургаан сарын турш цахим гав зүүх шаардлагатай болсон. Саркозигийн өмгөөлөгчид мэдэгдэл хийхдээ одоо Европын Хүний эрхийн шүүхэд шилжүүлэх талаар авч үзэж байгаа гэжээ.

Энэ есдүгээр сард тэрбээр 2007 оны сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтийг Ливи улсаас хууль бусаар босгосон хэргээр таван жил хорих ял сонссон билээ. Тэрбээр тус хэргээрээ 20 хоног хоригдсоныхоо дараа энэ сард суллагдсан. Тэр ирэх жил болох давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл шоронд хоригдохгүй. Гэхдээ энэ хугацаанд тэр шүүхийн хяналтад байж, Францаас гарахыг хориглоно.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button