Нийгмийн

"Жангүм Одноо" нэрээр танигдсан А.Одончимэг 76 айлд шинэ гэр өгчээ

"Жангүм Одноо" нэрээр олон танигдсан А.Одончимэг эрэгтэйчүүдийн хорих ангид хүмүүнлэгийн аяны ажлаа үргэлжлүүллээ. Түүний хувьд долоо дахь удаагаа ийн хүмүүнлэгийн аян эхлүүлж байгаа юм.

Энэ удаа тэрбээр 76 айлд өргөө цагаан гэр барьж өгчээ. Мөн эргэлт ирдэггүй 30 хоригдолд хэрэгцээтэй зүйлсийг нь өгч, хэвтэрт байдаг дөрвөн хоригдолд тэргэнцэр бэлэглэжээ.

Сүүлийн зургаан жил хогийн цэг дээр ажиллаж амьдардаг иргэд, хорих ангиудаар, асрамжийн газарт амьдарч байгаа ахмадууд хүүхдүүдэд гал түймэр зуд үер усны аюулд өртсөн иргэд тэдэнд тусалж байгаа онцгой байдлын алба хаагчдад гээд олон хүмүүст “Халуун сэтгэл “аянаа өрнүүлж хүмүүнлэгийн үйлсийг хийгээд байгаа юм.

Өнгөрсөн онд хоёрдогч түүхий эд ангилж хөдөлмөрлөдөг 117 иргэнд хуйхалж чанасан хонины толгой 100 ширхэг шар тосонд хайрсан пирошки, 100 ширхэг гал дээр барьсан гарын талх, 100 ширхэг шар тостой зөгийн балтай буцалгасан аарц 50 литрийг хүргэн өгч маск бээлий дулаан хувцас тарааж байсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

буянтай эх хүн юм даа

Зочин
Зочин

Ямар мундаг хүн бэ

зочин
зочин

ямар мундаг юм бээ, баяр хүргэж эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин

Сн бсгү.баянсэлэнгэ намайг пизда гэсн гэд муулаад бг.баясэлэнгээс 1000 дахин илүү хүн тэгж хэлсэн ч яадын

Back to top button