ЭДИЙН ЗАСАГ
Шатахуун нөөцлөх савны багтаамжийг нэмэгдүүлэхэд Монголбанк 500 орчим тэрбумын репо санхүүжилт гаргана
Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд импортлогч аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шатахуун хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс холбоотой хуулийн төслийг боловсруулж, өргөн барьжээ.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулж, хомсдлоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх аж.
Уг шатахуун нөөцлөх савны багтаамжийг нэмэгдүүлэхэд Монголбанкнаас 500 орчим тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.