НИЙГЭМНийгэм мэдээ

“УБТЗ” ХНН-ийн тээврийн үзүүлэлт 10-р сард хамгийн өндөр гарчээ

Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэх нь улс орны хөгжилд том түлхэц үзүүлдэг. Тийм болохоор “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, тээврийн хэмжээгээ өсгөхөд анхаарч байна. Энэ жилийн тухайд галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт хамгийн өндөр урд хэсэглэлдээ 34,6 км зам шинэчлэлийн ажлыг хийж, замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлжээ.  Саяхан “УБТЗ” ХНН 108 вагон бүхий 10 мянган тонн жинтэй ачааны галт тэргийг анх удаа амжилттай аялуулсан нь тус нийгэмлэгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал өссөнийг харууллаа. Урт бүрэлдэхүүнтэй хүнд жинтэй галт тэргийг аялуулж, нэг дор их хэмжээний ачааг тээвэрлэх нь эдийн засгийн үр өгөөж өндөр байх юм.

“УБТЗ” ХНН нь сард дунджаар 2,7 сая тонн ачаа тээвэрлэдэг бол өнгөрсөн 10 дугаар сард анх удаа 3,1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь тус нийгэмлэгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү УБТЗ-ын хамт олон улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

А.ТЭНҮҮН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button