НИЙГЭМНийгэм мэдээ
Халтиргаа гулгааны улмаас 1,400 орчим хүн бэртжээ

Өвлийн хүйт ирж халтиргаа гулгаа нэмэгдсэний улмаас зөвхөн энэ сарын эхний 24 хоногт гэхэд 1,433 хүн халтирч унан эмнэлгийн тусламж авчээ. Гэмтэгсдийн дийлэнх нь 21-ээс дээш насныхан байна. Өнгөрсөн сард халтирч гэмтсэн 3563 хүн ГССҮТ-ээс тусламж үйлчилгээ авсан юм.
Халтирч унасны улмаас гар, хөл, дунд чөмөгний хугарал, аарцаг нурууны бэртэл иргэл голдуу авч байгаа аж.
Зам талбайн цас цэвэрлэгээ дутуу, хавтан гөлгөр байгаа тул иргэд та бүхнийг явган зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг ГССҮТ-өөс анхааруулж байна.
А.ТЭНҮҮН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.