УЛС ТӨР

“МАК-ийн хүү”-гээс айж Ц.Нямдорж худлаа ярив уу

Улсын Ерөнхий прокурор П.Жаргалсайхан Н.Номтойбаяр гишүүнийг эргүүлэн татах  үндэслэл бүхий хүсэлтээ өнгөрсөн пүрэв /2020.01.2/ гарагт УИХ-д хүргүүлсэн.

Хүсэлтийг хуулийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор багтаан шийдвэрлэх учиртай байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна гэх шалтгаанаар ажлын ГУРВАН Ч хоног хойшлоод буй. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын гишүүдээс бүрддэг тус дэд хороо уг асуудлаар хуралдаж, УЕП-ын хүсэлтийг хүлээн авах эсэх саналаа хэлэлцэж дараачийн шат руу өгөх ёстой процесс “царцсан”.

Царцаж буй шалтгаан нь Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарын гишүүд айлчлалаар гадагшаа явсан тул ирц бүрдээгүй гэх асуудал. Үүн дээр Ц.Нямдорж, “Хоёр гишүүн нь алга. Дөрвөн гишүүнтэй хуралдвал санал тэнцэж, шийдвэр гардаггүй байхгүй юу. Энийг ойлгож байгаа юу” гэж хэгжүүрхсэн. Гэтэл Австралийн казинод явсан Д.Лүндээжанцан нь өчигдөр /2020.01.20/ ирчихсэн. Өнөөдөр хуралдах байсан ч бас л хуралдсангүй.

Улмаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг хүлээж буй мэт нөхцөл байдал үүссэн юм.

Гэтэл Ч.Улаан сайд дөнгөж сая өөрөөс нь болж хуралдаан хойшлоогүй, явахаасаа өмнө хуралдъя гэж гуйсан ч тоогоогүй гэх утгатай мэдэгдэл хийв. Тэрээр “Н.Номтойбаярын асуудлыг дэд хороо хэлэлцэнэ гэдгийг мэдэж байсан учир явахаас өмнө хуралдахыг дэд хорооны дарга, гишүүдээс гуйсан ч хүлээж аваагүй. Би томилолтоо хойшлуулах боломжгүй учир намайг ирцэд тооцох хүсэлтийг нууцын зэрэглэлтэйгээр илгээсэн. ИЙМД МИНИЙ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН ХОЙШЛОХ ШАЛТГААН БОЛОХ УЧИРГҮЙ ГЭДГИЙГ АЛБАН ЁСООР ХЭЛЬЕ” гэжээ.

Тэгвэл чухам ХЭНЭЭС, ЮУНААС болж Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурал ГАЦАВ гэдэг асуудал өнөөдөр шинээр үүсчихлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж тэргүүтэн МАН-ын ахмад зүтгэлтнүүд “МАК-ийн хүү” Н.Номтойбаяраас айж, хууль зөрчин төрийн ажил гацаав уу. Ингэхийн тулд бас худлаа ярьсаар сууна уу.

Х.ЭРХЭС

Таг

Холбоотой мэдээ

12
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
12 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
иргэн
иргэн

нямдоржоор 20 гаран жил хууль зүйн сайд хиилгэдэг иим тэнэг төр засаг баихгүй дээ….энэ угаасаа шиидэж чадахгүй

нэзочинрээ
нэзочинрээ

зөнөг дөрвөдийг зайлуулаач

Зочин
Зочин

Ene buzartai unhii durvud uvgun pizduu amid bga tsagt mongol uldad shudraga zuil gej bhgui shuu uter turgen ger guleer ni hunuh heregtei

Зочин
Зочин

Нямдорж сайд ч харин хэл ам, гүтгэж доромжлохоос айдаггүй хүн дээ!

өвгөн
өвгөн

наад дурак чинь яаж иигэд хаацайлах арга хайж бга. Нямтайширин гуйлга ч бга бха. Иимэрхү үмхии ажилда гаргуун шаар шүү наад зөнөг өвгөн чинь

Зочин
Зочин

Хойшлуулаад байдаг чинь МАНА-гий баталгаатай башир арга нь байхгүй юу. Баяр, Баярцогт, Элбэг, Сайханбэлэг .. хулгайчдын хэргийг хойшлуулж ба

Шударга ёс
Шударга ёс

Гэмт этгээдийг хэрэв хаацайлаад аваад үлдэх юм бол сайд нь МАК-н карманд орсоноо батлаад өгөх нь дээ!!! …

Зочин
Зочин

Ardchilalaas hoish, ashigtaj burt uilchilj odii hurlee. Enkhbayaryg doloochih geed l guigeed bsan, daraa n Elbegeed tsunhijg n bariad guisen

Зочин
Зочин

увсын малчин сум уг нь дан баядууд юмсан

fb)6,!
fb)6,!

Нямтайширыг яааж чадахгүй бн!!!

Зочин
Зочин

юу болохыг ажиглаад хууль зөрчөөд байгаа харагдана.

Зочин
Зочин

TER YAHAW HU! TEER UKA URANZAYA ORHON TEMUULEN YAGAAD MCS ENKHTUVSHINGEER HOR NAIRUUULAAD BAINA? MCS ENKHTUVSHIN YAGAAD BAS TEDNII HORIIG

Back to top button