Тодруулга: Жаргалант суманд үлдсэн хун шувуудыг ирэх зун хүртэл хүлэмжид тэжээнэ
Баянхонгор аймгийн Жаргалант сумын "Байнцагаан" нуурт зургаан хун шувуу намар буцалгүй үлджээ. Үүнээс нэг хун эндэж, үлдсэн тав нь явж чадахгүй байсныг нутгийн малчин анзаарч холбогдох байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна.
Улмаар дуудлагын дагуу өнгөрсөн сарын 28-ны өдөр Жаргалант сумын байгаль хамгаалагчид таван хун шувууг сумын төвд авч ирсэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл тус таван хун шувууг цаашид яах талаар Жаргалант сумын засаг даргын орлогч Б.Түмэнжаргалаас тодрууллаа.

Зургийг
Тэрбээр "Намар манай Байнцагаан нуурт ирсэн зургаан хун шувуу намар буцалгүй үлдэж, нэг хун эндэж, үлдсэн таван шувууг сумын төвд авчирсан. Тухайн хун шувуудыг сумын хүнсний ногоо тарьдаг хүлэмжид байршуулсан. Ирсэн шөнөө нэг хун эндэж, одоогоор дөрвөн хун шувуу үлдсэн. Сумын байгаль орчны ажилчид хивэг зэргээр хооллож, асарч байгаа. Хун шувуудыг ирэх зун хүртэл дулаан хүлэмжид байлгаж тэжээхээр төлөвлөсөн. Ямар нэг тийшээ тээвэрлэн шилжүүлэх зүйл яригдаагүй" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВЭХ БОЛСОН БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ АН АМЬТНАА ИНГЭЖ ХАЙРЛАХ ЁСТОЙ ГЭЖ БИ ТА НАРТ ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ ТАЛИЙГААЧ ХУН ЯАГААД НАС БАРАВ ҮҮНИЙГ ТОДРУУЛЬЯА
Зун биш хавар, Хавар усны шувууд хэн түрүүлж ирсэн нь нутаглах газраа эзэмшиж байдаг. Тиймээс хавар ирэх дөхөнгүүт л гарах гээд байвал гаргах хэрэгтэй. Ноднин Ганга нуурын хун нуурын мөс гэсээгүй байхад эхнийх нь яарч ирж байсан.
Уг нь мэлхий шанган хорхой иддэг гэж шувууны нэвтрүүлгээр гарч байсан.
Ингэж хаших шалтгаан байсан уу ? Байгалийн амьтан тул уг нь жоохон зайтай хөдөлгөөн хийх газартай бол зүгээр. Наад хүлэмж чинь хөлддөггүй бол нэг ванн авчраад ус хийгээд өгвөл таарна. Байгаль орчны мэргэжилтэй хүмүүс биднээс илүү мэдэх байх. Татсан торыг нь наашлуулах арга байхгүй юу.
Маш зөв сайхан үйлсийг байна. Баяр хүргэе. Харин хүлэмжид өдрөөр дулаан байх ч шөнөдөө үүрээр маш их хайруулын хөлдүү жавартай болдог. Би тахиа галуу хүлэмжид өвөлжүүлэх гээд хайруулж үзсэн. Маш их хайруулын жиндүү байдаг юм билээ. Үүрээр нэмэлт халаалт эсвэл зуух тавьж цог хийж жавар гаргахгүй бол идэр 9 эхлэхээр хэцүү шүү. Бараг цасанд гадаа нөмөрт хоносон нь шулуухан байж мэднэ шүү. Баярлалаа