Сан Франциско хот хэт боловсруулсан хоолны улмаас хүнсний компаниудыг шүүхэд өглөө
Сан Франциско хотын захиргаа хэт боловсруулсан хоол нь нийгмийн эрүүл мэндийн хямралд хүргэж байна хэмээн АНУ-ын хүнсний томоохон компаниудыг шүүхэд өгсөн байна. Тус хотын прокурор Дэвид Чиу мэдэгдэл хийхдээ “PepsiCo”, “Kraft Heinz Company”, “Mars Incorporated”, “Nestle” гэх мэт компаниуд шүүхэд өгсөн гэсэн юм. Шүүхэд мэдүүлсэн баримт бичигт хэт боловсруулсан хүнс нь чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, элэг өөхлөх өвчин, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж бичжээ.
Чиу хэвлэлийн бага хурлын үеэр “Тэд хоол хүнсийг танигдахааргүй хүний биед хортой болгон өөрчилсөн. Эдгээр компаниуд нийгмийн эрүүл мэндийн хямралыг үүсгэж, их хэмжээний ашиг олсон учир одоо тэд учруулсан хохирлынхоо хариуцлагыг хүлээх хэрэгтэй” гэсэн байна. Хэт боловсруулсан хүнсэнд чихэр, чипс, боловсруулсан махан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа, өглөөний сереал зэрэг хоолнууд ордог. Ийм хоолнууд нь ихэвчлэн химийн аргаар боловсруулсан хямд орц найрлагатай, бүхэл хүнсний орцгүй гэж Чиу шүүхэд мэдүүлсэн бичигтээ дурджээ. АНУ-ын нийгэмд таргалалтын асуудал тулгараад байгаа. Тодруулбал насанд хүрсэн америкчуудын 40 орчим хувь нь илүүдэл жинтэй юм.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.