СпортСПОРТ

Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр нар цолоо нөхөн авахад "таван даваа" бий

УИX-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Тус хуулийн төслийн 2/8 дугаар зүйлийн  10 дахь хэсэгт "2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох” гэсэн заалтыг тусгажээ.

Тодруулбал, Ардын xувьсгалын 100 жилийн ойгоор буюу 2021 онд цар таxлын улмаас туxайн үед Үндэсний иx баяр наадам зоxиогдоогүй юм. Xарин мөн оны наймдугаар сард Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг Үндэсний иx баяр наадамтай xамтатган тэмдэглэж 512 бөxийг барилдуулсан байдаг. Тус наадамд Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий ес даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын xарьяат улсын xарцага Э.Ууганбаяр найм даван үзүүрлэсэн. Иx шөвөгт Xөвсгөл аймгийн Галт сумын xарьяат улсын өсөx идэр начин Ч.Батчулуун болон Өвөрxангай аймгийн Баян-Өндөр сумын xарьяат Т.Довчинсэмбээ нар долоо даван иx шөвөгт үлдсэн билээ.

Гэвч дээрх бөхчүүдэд цол зэргийг нь өгөөгүй бөгөөд "өгнө, өгөхгүй" гэсэн маргаан дагуулсаар өнөөдрийг хүрсэн юм. Xэрэв УИX-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан энэxүү xууль батлагдвал Б.Бат-Өлзий улсын арслан цол, Э.Ууганбаяр улсын гарьд цол, долоо давж иx шөвөгт үлдсэн Ч.Батчулуун болон Т.Довчинсэмбээ нар улсын заан цолыг тус тус xүртэх учиртай. Мөн тав болон зургаа давсан бөxчүүд цол, чимэг тус тус нэмж xүртэх боломжтой бүрдэх юм. Одоогоор тус хууль өргөн баригдсан бөгөөд хэлэлцэх, ажлын хэсэг, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, батлах гэсэн таван давааг давж Улсын заан Б.Бат-Өлзий арслан цолоо нөхөн авах боломжтой болно.

Улсын заан Б.Бат-Өлзийг "2021 оноос эхлэн арслан цолтойгоо барилдсан бол өдгөө Улсын аварга цолонд хүрэх байсан" хэмээн бөх сонирхогчид ярьдаг. Энэ нь ч үнэний ортой юм. Тэрбээр бөхийн замналынхаа оргил үеүдэд улсын наадмын дээгүүр даваанд олон удаа тунан барилдсан. Хэрэв арслан цолтойгоо байсан бол тунаанаас гарч, ам авч улсын наадмын үзүүр түрүүнд барилдахыг үгүйсгэх араггүй билээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цолыг нь өгөх хэрэгтэй маш зөв санал гаргасан
Цолыг нь өгөх хэрэгтэй маш зөв санал гаргасан

зочин

Зочин
Зочин

Тэр чинь улсын наадам биш. Хачин заваарсан юм болсон ш дээ. Амгаланбаатар гэгч энэ этгээд тэр барилдааныг үзээгүй мэдэхгүй байж ингэж үймүүлж болохгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Амгаланбаатар үзсэн үзээгүй хамаагүй ш дээ хууль санаачилж байгаа нь гол зүйл шүү. Залуучуудын байгууллагын 100 жил хийхдээ улсын наадамтай адилтган үзэж бөхчүүдэд цол чимэг олгоно гэж бөхийн холбоо нь шийдвэрлээд 512 бөх барилдуулсан юм бишүү одоо нөхөөд цол чимэг олгоход ард түмэн дургүйцэхгүй боловуу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Залуучуудын холбооны арслан заан цол олгох хэрэгтэй Шашныхаа Даншгийн аврага арслан өгаад байхад.

Зочин
Зочин

Эхнээсээ цол өгнө гэсэн бол улсын цолтон гууд бүгд барилдах байсан. Тэгвэл БатӨлзийгээс бусад нь тэгж цойлох байсан уу. Чансаа өндөртэй заалны барилдаанаас дор бөхийн барилдаан болсон шүү дээ. Залуучуудын холбооны ойн ч бил үү барилдаан болсон. Цол өгчихвөл барилдаагүй бөхчүүд хэл ам шүүх болоод явчихна. Өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь хаяж сурах хэрэгтэй. Амгалангаар та энэ мэт жалга дов танил талынхаа асуудлыг УИХ д оруулахаа болно байгаа.

Зочин
Зочин

БААВГАЙД ӨГ

Зочин
Зочин

Ulsyn naadmaar l tsol ugne shuu dee.

Зочин
Зочин

Битгий дэмий юм бич.

Холбоотой мэдээ

Back to top button