Нийгэм мэдээ

Увсын шатсан захын суурин дээр ₮3 тэрбумаар худалдааны төв барина

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шинэ Улаангом зах" өнгөрсөн сарын 25-ны өдөр шатсан. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, найман автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан ч тухайн зах бүхэлдээ шатаж хоцорсон.

Тухайн захад 280 гаруй худалдаа эрхлэгчид лангуу түрээслэн үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас ийн шатсан гэгдээд буй. Зах шатсан өдрөөс эхлэн түрээслэгч иргэд хөдөлгөөн өрнүүлж аймгийн төв талбайд жагсах, захын ТУЗ-ийн гишүүдтэй уулзах, аймгийн ИТХ-д хандах, иргэдээс хандив цуглуулсан байдаг. Улмаар тус аймгийн ИТХ-аас ирэх онд 3 тэрбум төгрөгөөр шатсан захын суурин дээр худалдааны төв байгуулах шийдвэрийг гаргасан байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button