УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн, Н.Номтойбаяр нарын ХУВИЙН АЛДАА Өвөрхангайн АН-ынханд “АЗ БЭЛЭГЛЭВ”

УИХ-ын 2020 оны сонгууль өдөр хоногоор дөхөж буй энэ өдрүүдэд улс төрийн хүрээний шинэ тутам сенсааци, үйл явдал тасрахгүй өрнөх бололтой. Сүүлийн өдрүүдэд өрнөж буй дуулианаас онцлууштай нь, Д.Тогтохсүрэн гишүүний Австралид казинод орсон зураг, Н.Номтойбаярын бүрэн эрхээс түдгэлзүүлэх бичгүүд юм.

Сонирхолтой нь, энэ хоёр үйл явц “Өвөрхангайн тойрог” гэсэн үгэн дээр огтлолцож буй. Яаж гэж үү, их сонин өнцөг уншигдана, эндээс.

Д.Тогтохсүрэн гишүүн аймагтаа харьцангуй сайн нэр хүндтэй. Төрд удаан ажиллаж, нухлуулчихсан учраас шинэ гишүүд дундаа хэл яриа нь хүртэл зүгширчихсэн, эвтэйхэн дүртэй парламентад орж ирсэн. Нэг тийм бөөрөнхий, суурьтай хүн тул МАН ид хагаралдсан эвгүй үедээ Д.Тогтохсүрэнгээр бүлгээ ахлуулж, тэнцвэрийг бариулсан.

Харин Н.Номтойбаяр гишүүний тухайд, зорчиж явсан машин нь  хүн дайрсан, жолооч нь хар тамхины хэрэгт орооцолдсон, өөрөө зодоон цохион хийсэн, ХЭДС-гаас гишүүдэд хөнгөлөлттэй зээл олгох чиглэл өгсөн зэрэг болж бүтэхгүй асуудлуудад орооцолдсоор ирэв. Хамгийн ноцтой, түүний нэр хүндэд халтай нь, Г.Батхүү агсны үхэлтэй холбоотой асуудал.

Д.Тогтохсүрэн, Н.Номтойбаяр нарын асуудалтай яг зэрэгцэж, хөшигний ард бэлтгэгдэж байсан Ардчилсан намын Өвөрхангайд 3:0-ээр ялалт байгуулах стратеги төлөвлөгөө ил гарч, хэрэгжиж эхлэв. АН-аас Өвөрхангай аймагт ЕТГ-ын дарга З.Энхболд, Аса Д.Дагвадорж, Г.Батхүү агсны хүү Ганхөлөг нар дэвшиж, цэвэр ялалт байгуулахаар тооцож буй.

Томсгосон тойрог учир тэд МАН-аас С.Чинзориг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нартай өрсөлдөнө. Гурвуулаа УИХ-ын гишүүн, хоёр нь давуу эрхтэйгээр аймагтаа ажил төрлүүд амжуулаад байх боломжтой гишүүд. Тиймээс ч АН-ынхан багаараа цэвэр ялна гэхэд хэцүү.  

Ийм эгзэгтэй үед Д.Тогтохсүрэн гишүүн хувийн алдаа гаргаж, Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны асуудлаар түдгэлзүүлэх бичиг орж ирэв. Асуудал хаашаа эргэж, хэрхэн шийдэгдэхээс үл хамаарч, Н.Номтойбаяр, Д.Тогтохсүрэн нарын эдүгээ үүсээд буй дуулиан АН-аас Өвөрхангайд нэр дэвшигчид маш ашигтай тусах нь тодорхой.

Нөгөө талд МАН учраа олохгүй түчигнэж, бусдад улстөрийн өгөөш бэлдэж өгч байгаа нь ч үнэн юм. Тэдний  хувийн чанартай  алдаануудыг энэ өдрүүдэд нийгэм, нийт олноороо дэнсэлж, шүүж байна.

Яг ийм битүү утгатай дайн хавар болтол өрнөж, сонгуулийн  сурталчилгааны өдрүүдэд нэг намынхан хоорондоо үзэлцэж, бишгүй их булайг нь бид бүгдээрээ мэдэж авцгаах юм. Гэхдээ сонгогчид ухаантай, хэрсүү байхад ухаантай сонголт хийж чадаж л таараа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-22 10:12

Энхболд барахгүй ээ. Нутагггүй хүн шдээ. Тогтохсүрэн бол нутаг усандаа нэртэй зүстэй төрийн хүн. Бохир аргаар сонгуульд ялдаг цаг өнгөрсөн.

Зочин
Зочин
2020-01-22 10:22
Reply to  Зочин

Энхболд цаашаа шүү хэн гуйа ч Тогтохсүрэн гишүүнийг давахгүй

зочин
зочин
2020-01-22 12:08

ЖДҮ чин Содбаатарыг дэвшүүлж өгөөж болоод яахав.

иргэн
иргэн
2020-01-22 13:19

МАН АН дэмжих хэрэггүй.

Зочин
Зочин
2020-01-22 14:02

Enkhboldigoo demjinee

zochin
zochin
2020-01-22 17:46

ardchilsan namd dahij uguishuu,

хайдав
хайдав
2020-01-22 18:10

ганхөлөг дагвадорж энхболд нарыг манай өвөрхангайнхан сонгохгүй байх аа даа. горьдсоны гарз болно биз дээ.

Корона вирус
Корона вирус
2020-01-22 21:15

Тэр атигар зика вирус амжих уу?

Зочин
Зочин
2020-01-22 22:22

Uu huurhii Ganhulug yugehevdee

Зочин
Зочин
2020-01-23 01:30

Асашерюү аварга яадаг юм гэхээс биш МАНАН-гаас хэнийг ч гаргахгй. Бүү горьдогтун.

Зочин
Зочин
2020-01-23 01:34

Энхболд гэгч МАНАНгийн толгойлогчдын нэг ойрд идэвхжээд муухай ярзайж арзайж инээсэн дүр үзүүлээд Тогтохсүрэн нарыг хууль зөрчсөн гээд....

аа зулч
аа зулч
2020-01-23 08:57

хар тамхичин Аса хор таригч Зика 2 г лав миний эргэн тойрныхон гаргахгүй Ганхѳлѳгийг харин ѳрѳвдѳх тактикаар явчихаж магадгүй

Зочин
Зочин
2020-01-23 11:09

Өвөрхангайн тага яага нууд их долигнуур гөбс долооно хүн муутай засаг даргадаа долигноно МАНгарууд мэдрэмжгүй л дэ

Зочин
Зочин
2020-01-23 11:10

Тоогий дарга засаг байхдаа үлэмж баяжсан даа төв х�##�хад баян ховор байгаадаа бөхийдөг өмд гут�##�чингууд

БАГА ТЭНЭГТ
БАГА ТЭНЭГТ
2020-01-23 11:14

Бага тэнэгт. АНЫГ Ч МАНЫГ Ч ДЭМЖИХГҮЙ.ӨВӨРХАНГАЙД ШУДАРГА ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИНЭ.

иргэн
иргэн
2020-01-23 14:11

Урд нь гарч байгаагүй хүмүүсийг дэмжиж цоо шинэ парламентийг бүрдүүлж итгэл хүлээлгэж яагаад болохгүй гэж.

зочин
зочин
2020-01-23 14:42

Хашираа байлгүй дээ . Нэг сар эргэлдэж гошгоруулаад хулхидаад �##�га болдог хүмүүсийг хөх инээд хүрээд хүлээж суугаадаа.

Зочин
Зочин
2020-01-23 15:46

Bathuugiinhen bolon AH bol bur mai shvv. 2012 ond ard tumnii songolt Tumurhvv, Chinzorig nariig luuvirdaj gishuun bolsniig bid martagaagui.

Бэлтрэг
Бэлтрэг
2020-01-23 16:23

Бэлтрэг Энхболдыг манай аймгийнхан УИХ-д илгээх нь байтугай, нэг нүдээрээ ч харахгүй ээ. АН-ынхан Бэлтрэгийг дэвшүүлээд ялна гэж бүү бод!

Арвайхээр
Арвайхээр
2020-01-23 16:54

Тэнэг таамаг байна даа Зи цусаар уйлсан ч гарахгүй тодорхой Уйддагиймуу яадын

Арвайхээр
Арвайхээр
2020-01-23 16:59

Давгаа ч нэмэргүй өвөрхангайд

Арвайхээр
Арвайхээр
2020-01-23 16:59

Нөгөөхийг нь бараг таних ч үгүй

Zochin
Zochin
2020-01-23 18:24

Toogii dargiin hna n ch hvrehgvi hvmvvs shdee.naaduul chini.

Hhh
Hhh
2020-01-24 09:15

Ye damjij uh hyrald orj urehee bolimoor yim da bathuu agcni huu bolio humuuseer urubduulj bgaad syydal abah ni l de

Зочин
Зочин
2020-01-24 09:16

Энхболдыгоо дэмжнээ . Хийсэн юмтай хэлэх угтэй хун дээ. Ажилласан газар буртээ сайн туухээ улдээдэг.

ӨВ нутаг
ӨВ нутаг
2020-01-25 16:20

Тогтохсүрэн төрийн хүн шүү

Холбоотой мэдээ

Back to top button