Спорт

МУГТ Т.Тулга: Монгол гэдэг нэрийг манай спортынхон сайхан авч явж байна

Спортын шилдгүүдийг тодруулдаг "Бөртэ чoно-2025" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө.

Энэ жил шилдэгийн шилдэг эрэгтэй тамирчнаар чөлөөт бөхийн 2025 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Т.Тулга тодров.

Тэрбээр, 2025 онд өөрөөрөө бахархахаас илүүтэй Монголынхоо бүх сайхан спортын тамирчдаар бахархаж байна. Эх орноороо бахархаж байна. Монгол гэдэг нэрийг манай спортынхон сайхан авч явж байна.

Энэ цомыг би ганцаараа аваагүй. Нийт тамирчид маань хамт авлаа гэж дотроо бодож байна. Би 2020, 2024 он гээд хоёр олимпын циклд барилдсан. Алдаа, оноогоо их харсан. 2024 оны олимпод сүүлийн хэдхэн секундэд медалиа алдсан. Энэ бүхнээ эргэцүүлж, бэлтгэлээ үргэлжлүүлэн хийсний дүнд 2025 оны Дэлхийн аваргад финалдсан.

Жин өгсөж барилдаад финалдана гэдэг ховор тохиолдол учраас сайхан мэдрэмж байсан. Спорт гэдэг дан ганц тамирчны ажил биш. Хөгжөөн дэмжигч, гэр бүл, уухайлдаг ард түмэн, дэмждэг компани, багш дасгалжуулагч нар байдаг. Энэ бүх хүнд баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна" гэлээ.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button