УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Цагаан сар, наадмын амралт, амралтын өдөртэй давхцвал нөхөж амрах санал дэмжигдсэнгүй

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь нийтээр тэмдэглэх баярын амралт нь амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах тухай юм. 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр зөвхөн Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацсан тохиолдолд л ажлын өдөр нөхөж амардаг байх санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Б.Уянга "Хэрвээ нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтан байвал нэмэгдэл хөлсийг тооцох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 2.2 болон 109.4-д тусгасан байдаг. Тэр харилцаагаар цалин хөлсийг хоёр дахин түүнээс дээш хэмжээгээр  нэмэгдүүлж олгоно. Эсвэл салбарын сайдын 2022 оны А/49 дүгээр тушаалаар цалинг илүү төлөөд явдаг. Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа  иргэдэд тодорхой нөлөө үзүүлнэ.  2022 он хүртэл нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөртэй давхцвал яах вэ гэдгийг Засгийн газар зохицуулдаг харилцаа хуульд байсан. Тухайн онд Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа энэ зохицуулалтыг байхгүй болгосон. Хууль хэрэглэхгүй байгаа гэх иргэдийн шүүмжлэл байнга байдаг. Үүний нэг нь энэ хуулийн төсөл. Өнгөрсөн 2024 оны Цагаан сарын амралтын өдрүүдийг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Хуультай танилцахад энэ заалт байхгүй байсан. Тэгээд буцаагаад оруулъя гэж ярилцаад Хууль тогтоомжийн тухай хуулиараа оруулж ирж байгаа л асуудал. Эдийн засаг хүнд байхад албаар амрах тухай ярьсан зүйл байхгүй" хэмээлээ.

Гэвч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь буюу олонх нь уг зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэнгүй.

Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүнээ, гэр бүлийн эргэх холбоо цаашлаад улс орноо эрх ашгийг бодож мэддэггүй малнууд.

Зочин
Зочин

ene 1 gachin obuna bna

Холбоотой мэдээ

Back to top button