Олон улсын уулын өдөр тохиож байна

НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын уулын” өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг. Энэхүү өдрийн жил бүрийн уриа өөр өөр байдаг бөгөөд энэ жил тус өдрийг “Мөсөн гол нь уул ус, хоол хүнс, амьжиргаанд чухал ач холбогдолтой” уриан дор тэмдэглэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөсөн гол, цас, мөс нь уур амьсгалын систем, усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн мөсөн голын хурдан хайлалтын өргөн хүрээтэй нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2025 оныг Мөсөн голыг хамгаалах олон улсын жил болгон зарласан.
Мөстлөг болон мөсөн бүрхүүл нь дэлхийн цэнгэг усны 70 орчим хувийг эзэлдэг. Тэдний хурдацтай хайлж байгаа нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүмүүнлэгийн хямралыг илэрхийлж, хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч, усны аюулгүй байдалд заналхийлж байна. Мөсөн голууд хайлж, мөнх цэвдэг хайлж байгаа нь үер усны аюул, хөрсний гулсалт эсвэл элэгдэл, тунадас нэмэгдэх зэрэг эрсдлийг нэмэгдүүлсээр байна.
Монголын хамгийн урт мөсөн голын урт нь 20 км, ойролцоогоор 50 км.кв талбайтай. Потанины мөсөн гол 2003-2009 онд буюу зургаан жилийн турш хийсэн судалгааны үр дүнд нийт 90 метр татарсныг тогтоосон бөгөөд энэ нь жилдээ 15 метр орчмоор хайлж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.