ЭРҮҮЛ МЭНД

II эмнэлэг найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагджээ.

Шинэ төвийн нээлтээс хойш 43–65 насны таван хүнд амьд донороос дурангийн аргаар элэг шилжүүлэн суулгаад байна.

Мөн 11 хүнд зүрхний титэм судасны дотуурх хэт авиан оношилгоо, эмчилгээ, найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийхээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрын 1,000 гаруй дурангийн мэс засал амжилттай хийжээ.

Энэ төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нутагших, эмч нарын чадавх дээшлэх, гадаадад өндөр зардлаар эмчлүүлэх иргэдийн тоог бууруулах боломж бүрдсэн аж. Гадаад орнуудад элэг шилжүүлэн суулгуулах зардал 150–500 сая төгрөг байгаа юм.

Ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгах болон робот мэс засал, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Д.УЛСАА

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Sain bna uu tanai emnelegt vzvvlehed harylal hargalzh uu hariylal hargalzahgvi vzeh vv uritaj tsag awah uu vzvvleh tsagaa yaj awah we

Зочин
Зочин

Manai emch nar mundag sh vvbayr h rgei

Back to top button