АНУ: ОУЭШ Трампыг шалгахгүй гэж амлахгүй бол хориг тавина
АНУ-ын Засгийн газар Олон улсын эрүүгийн шүүхэд анхааруулга өгөхдөө Ерөнхийлөгч Доналд Трамп болон бусад өндөр албан тушаалтнуудыг шалгахгүй гэж амлахгүй бол хориг тавина хэмээжээ. Тодруулбал АНУ ОУЭШ-ийг үндсэн баримт бичигтээ өөрчлөлт оруулахгүй бол хориг тавин гэж анхааруулсан байна.
Вашингтон үүнээс гадна Газын зурвасын улмаас Израилын удирдлагуудыг шалгаж буй хэрэг, АНУ-ын цэргүүд Афганистанд гаргасан явдлыг мөрдөн байцааснаа цуцлахыг ОУЭШ-ээс шаардаж байгаа юм.
ОУЭШ-ийг АНУ-ын Бүгд найрамдах болон Ардчилсан намын улстөрчид улсынх нь бүрэн эрхт байдалд халддаг хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн. АНУ-ын засгийн газар Газын зурвас болон Афганистаны хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд ОУЭШ-ийн есөн албан тушаалтанд энэ оны эхээр хориг тавьсан юм.
Гэхдээ ОУЭШ-ийн байгууллагад нь хориг тавиагүй. Харин энэ удаагийн анхааруулга нь тус байгууллагад бүхэлд нь хориг тавих талаар байв. Хэрэв АНУ анхааруулснаараа хориг оноовол тус шүүхийн үйл ажиллагаанд ноцтой саад учирна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СҮРДҮҮЛЖ БАЙНА ШҮҮ БИТГИЙ ХУЦ ГЭЖ ХЭЛ