НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хоёр монгол залуу саатуулагджээ

БНСУ-ын Сөүл хотын нэгэн клубт согтуу эмэгтэйн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 20 гаруй насны хоёр залууг энэ долоо хоногт баривчлан саатуулжээ.

Тус улсын цагдаагийн байгууллагын мэдээлснээр Монгол Улсын иргэн А, Б нарыг өнгөрөгч аравдугаар сард Сөүл хотын нэгэн шөнийн цэнгээний газар танилцсан гадаад эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгасан байна. Cогтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ хянах чадваргүй болсон эмэгтэйг тухайн этгээдүүд клубын ойролцоох газарт аваачин, хүчирхийлжээ. Улмаар хэргийн газраас зугтсан байна. 

Хохирогч эмэгтэй цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу хяналтын камер шүүж, сэжигтнүүдийг энэ долоо хоногт саатуулан баривчилсан байна. Тэд их сургуулийн оюутнууд байжээ. Энэ талаар БНСУ-ын цагдаагийн газраас мэдээллээ.

У.УЯН

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button