Г.Энхтайван: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр ХАДГАЛАХ шийдвэрийг гаргалаа

Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулав. Энэ үеэрээ "Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан" гэлээ.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, "Төлбөрийн тэнцэл энэ оны энхний 10 сарын байдлаар 141 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд, зэс болон алтны үнэ түүхэн дээд түвшинг давж өссөн нь, нүүрсний үнийн уналтыг сөрөг нөлөөг бууруулж байна. Нөгөө талаас мөнгө санхүүгийн бодлогын нөлөө үр дүнгээ өгч, импорт буурч, газдаад худалдааны тэнцэл сайжрахад нөлөөлж байна. Гадаад валютын нөөц арванхоёрдугаар сарын 02-ны байдлаар 6 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ. Инфляц ойрын хугацаанд хүнсний үнийн болон цалингийн өсөлтийн нөлөөгөөр дээшилж болзошгүй. Цаашид цаг агаарын болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт нь инфляцыг өдөөж болзошгүй. Иймд эдийн засаг, банк санхүүгийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөвийг харгалзан үзэж, бодлогын тууштай байдлыг хангах, зээл санхүүжилтийн нөхцлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байна. Төв банкны зүгээс бодлогын хүүг бууруулах орон зай хараахан бий болоогүй гэж үзэж байгаа" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.